Хан-Уул дүүргийн IV хороонд байрлах залуусын гэх тодотголтой “Вива сити” хорооллын гадна талын фасат хэд хоногийн өмнө орсон борооны улмаас хууларчээ.
Тус хороолол 2011 онд олон улсын стандартад нийцсэн инженерийн иж бүрэн шийдэл бүхий бүрэн тавилгатай хотхон ашиглалтад орсон хэмээн барилгын гүйцэтгэгчид тухайн үед онцолж байв. Гэвч дээрх барилгын гадна талын фасад хууларсантай холбоотойгоор “чанаргүй муу барилга” хэмээн оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байна. Тус хороололд 1614 айлын орон сууц байдаг. Зуны улирал ирсэн энэ үед хүүхдүүдийн гадаа тоглох нь ихэсдэг бөгөөд хууларсан фасадууд нь газарт унаж, хүүхэд эрстэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоогүй болж байна гэж оршин суугчид үзэж буй юм.
Өнгөрсөн долоо хоногт оршин суугчидтай СӨХ-ийн ажилчид хуралдаж, чанаргүй байрны асуудлыг ярилцсан аж. Энэ үеэр СӨХ “Тухайн барилгыг барьсан “ЭМ СИ ЭС” группт хандаж санал гомдлоо илэрхийлэх хэрэгтэй. Бид мэдэхгүй” гэх хариултыг өгчээ. Мөн тус хороолол нь “Гэрэлтүүлэг муутай, ус тасрах, өвөлдөө барилга дулаанаа алддаг гэх мэтчилэн олон асуудал үүсдэг” хэмээн оршин суугчид хэлж байлаа.
Э.Анхзаяа
Сэтгэгдэл ( 1 )
oboi yum uu