Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

2019 оны 06 сарын 20

“Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл- Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвтэйгээр Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар чуулган Улаанбаатар хотноо болох гэж байна.

Чуулганы үйл ажиллагаа зургаадугаар сарын 20-24-ний хооронд үргэлжлэх бөгөөд Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн холбооны удирдлагууд болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон 25 зочин ирэх аж.

Чуулган зургаадугаар сарын 21-ний баасан гарагийн 09.00 цагт МҮХАҮТ-нд эхэлнэ. Мөн Монгол, БНСУ-ын талууд хамтарсан хэвлэлийн бага хурлыг зургаадугаар сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт "Корпорэйт" зочид буудлын “Улаанбаатар" танхимд хийх ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top