ШӨХТГ: Авто засварын газруудад тавих хяналт сул байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний газруудын талаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт явуулжээ.

Улсын хэмжээнд авто тээврийн хэрэгсэлд үйлчилгээ үзүүлдэг авто засварын газар, угаалгын төв, сэлбэг хэрэгслийн худалдаа гээд нийт 2324, үүнээс нийслэлд 432 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Тус газраас Дэнжийн мянга, 32 дугаар тойргийн бүсэд хамаарах таван байгууллагад шалгалт хийжээ.  

Шалгалтын явцад авто тээврийн засвар үйлчилгээтэй холбоотой “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засвар хийх журам”, “Монгол Улсын стандарт, Авто үйлчилгээ 16” зэрэг хууль тогтоомжийг авто тээврийн хэрэгсэлд үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд зөрчин, үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. 

Шалгалтыг хоёр хэлбэрээр явуулж, зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Шалгалтын явцад аж ахуй нэгжүүд нь хэрэглэгчийн засвар үйлчилгээтэй холбоотой гомдлыг бүртгэдэггүй, гомдлыг хүлээн авах бүртгэх, шийдвэрлэх талаар дотооддоо тогтоосон журам байхгүй, Вьетнам, кузов засварын газрууд Нийслэлийн тээврийн газар, дүүргийн үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, татварын байгууллагад бүртгэлгүй, ажлын байрны нөхцөл бүрдээгүй буюу үйлдвэрлэл, засвар үйлчилгээний зориулалттай барилга байгууламжгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангагдаагүй орчинд ажиллаж байна гэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

2014 оноос хойш Нийслэлийн хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллага авто үйлчилгээний газруудад хяналт шалгалтын ажил хийгээгүй байна. Харин 2018 онд нийслэлд “Авто тээврийн нэгдсэн сан” байгуулагдсан ч үйл ажиллагаа тогтворжоогүй, бүртгэл, тоо баримт байхгүй, нэгдсэн мэдээллийн сан байхгүй гэх зэрэг алдаа дутагдалтай байсаар өдийг хүрчээ. Мөн Авто тээврийн үндэсний төв Нийслэлийн нийтийн тээврийн газартай уялдаа холбоогүй, зөвхөн орон нутгийн авто үйлчилгээний газруудад зөвшөөрөл олгох төдийгөөр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Манай байгууллагад ирдэг өргөдөл гомдлын дийлэнх хувийг худалдаа үйлчилгээний салбарын өргөдөл гомдол эзэлдэг. Тухайлбал, өнгөрсөн сараас эхлэн дээрх асуудлын талаарх өргөдөл гомдол ихээр ирэх болсон юм. Ихэвчлэн Вьетнам засвар болон кузов засварын тухай, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын хариуцлагагүй байдал, харилцааны асуудал, техникийн асуудлын талаар гомдол ирсэн. Тиймээс бид холбогдох аж ахуй нэгжийг хамруулан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Шалгалтын явцад алдаа дутагдал, зөрчил их гарсан. Авто үйлчилгээний нэгдсэн төв, Зам тээврийн яам энэ асуудлыг хариуцах ёстой. Гэвч аль ч шатны байгууллага энэ тал дээр анхаарал хандуулахгүй байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага болон хяналт шалгалт тавих ёстой байгууллагын орон тоо дутмаг байдаг. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг гэсэн хариулт өгч байгаа. Монгол Улсад авто тээврийн үйлчилгээтэй холбоотой олон хууль дүрэм, журам байдаг. Гэвч хэрэгжилт муу. Үүнээс үүдэн хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөх, уур бухимдал үүсэх гэх зэрэг асуудлыг бий болгоод байгаа юм. Тиймээс авто үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцоог бий болгох үүднээс Авто үйлчилгээний нэгдсэн санг яаралтай ажил хэрэг болгох, иргэд хохирсны дараа биш урьдчилан сэргийлэх ажлыг төрийн байгууллагууд зохион байгуулах, хоорондоо уялдаа холбоогоо ханган ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

 Э.Анхзаяа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top