ОЛОН ӨНГӨ: Миний муу Бартаг ах

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Миний муу бартаг ах. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч тос даасан бор ааруул шиг амьтан хөлсөө дуслуулж л явна. Уг нь ах минь ийм ч бор амьтан яваагүй юм гэнэ лээ. Тас хар үстэй, торомгор алаг нүдтэй, цав цагаан царайтай төрсөн ахыг минь хамаатны өвөө “Энэ том болоод тас хар хүн болно оо” гэсээр байгаад л ийм болгочихсон юм гэдэг. Ээжийн ярьсан тэр яриа яагаад үнэн болсныг мэдэхгүй ч эвий миний муу бартаг ахад нүд, шүднээс өөр гялалзах, гялтайх зүйл гэж үгүй. Гэхдээ хүн чанар, хүний сайхан сэтгэлээр дэндүү баян нэгэн.

Аавын голомтыг залгаж төрсөн айлын ганц хүү ч гэлээ амттай шимттэй, өнгөтэй өөдтэйг өмсөж хэрэглээгүй ах минь. Аавдаа эрхэлж, ээждээ наалддаг насаа элээж ч амжаагүй байхдаа “Ах” хэмээх айхтар албанд томилогдоод халагдаж чадаагүй ах минь.

Айлын хүүхдүүд гадаа тоглож байхад ах минь амандаа дуу аялаад л хоолоо хийж суудаг сан. Ахын хийсэн тэр хоол эгч бид хоёрыг хүн болгосон байх. Муу ах минь, яг л олон хүүхэдтэй ээж шиг... Сайраг сайраг, майжиг майжиг алхах эгчийг нэг талдаа хөтлөөд, улаан нялзрай, уйланхай намайг тэргэн дээр түрээд сүүдэрт нэг орж, наранд нэг гарч салхилуулдаг байсан гэдэг. Тэр үед ахыг минь, үеийнх нь хүүхдүүд хэчнээн их шоолдог байсан бол...

Ах минь, нэг ч удаа нэрийг минь чанга хэлж зэмлээгүй зөөлөн хүн... Хожим хойно хоёр охин дүүгээ хүний хүн болоход “Мөрөнд минь зүүгдэж, энгэрт минь эрхэлсэн хоёр дүүгээ муухай ч харж үзээгүй өсгөсөн юм шүү” гээд мэлмэрүүлж байсан сан...

Мөн ч их хайран дунд эрхэлж өссөн юм болохоор, муу бартаг ахыгаа өтөл насанд нь өргөх л учиртай юмсан. Хичээж явна даа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2019 оны 08 сарын 29

бодол үг болж, үг нь үйлдэл, үйлдэл нь хүний амьдрал болдог гэдэг. сайхан л нийтлэл байна. бартаг, миний муу гэх зэргээр ойр дотны хүнээ хэлэх сайн зүйл биш. хэлснээр нь амьдрал биелэлээ олсон тохиолдол амьдралд элбэг. энэ миний л бодол шүү.

1  |  0
Сартаг /зассан/(202.9.43.43) 2019 оны 06 сарын 25

Хүний ах гэж ийм л байдаг. Харин манай ах гэж нэг эргүү амьтан дүү бид хоёрыг байнга дээрэлхэж урдуур гарахад нь унатал шанаадаад ардуур нь гарахад атиртал тийрч унагаад ёстой жинхэнэ хогийн шаар байдаг юм даа. За яахав том болж байгаад муу хөгшин төгцгийг эвхэртэл элэгдэж унагаагаад дүүтэйгээ нийлж байгаад поольдох юм хуна.

0  |  4
Сартаг(202.9.43.43) 2019 оны 06 сарын 24

Хүний ах гэж ийм л байдаг. Миний ах гэж нэг эргүү амьтан дүү бид хоёрыг байнга дээрэлхэж урдуур нь унатал шанаадаад ардуур нь гарахад атиртал тийрч унагаад ёстой хлгийн шаар байдаг юм даа. За яахав том болж байгаад муу хөгшин төгцгийг эвхэртэл элэгдэж унагаагаад дүүтэйгээ нийлу байгаад поольдох юм хуна.

0  |  2
Top