Чөлөөт бөх: ДАШТ-д оролцох ШИГШЭЭ БАГ тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 21-23-нд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд боллоо.

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, Баянзүрх, Баянхонгор, “Говийн бөх”, “Даян”, “Женко”, “Ирээдүйн одод”, МУБИС, “Приус”, “Сүлд”, Сонгинохайрхан, “Төгс”, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хилчин”, “Хүч”, “Хангай хайрхан уул”, “Цастын барс”, “Эрч” спорт хороо гэсэн 26 байгууллагын 241 тамирчин (эрэгтэй 159, эмэгтэй 82) тамирчин 20 жинд өрсөлдөв. 

Жин тус бүрийн аварга бөхчүүд ирэх есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болох ДАШт-д оролцох эрхээ авлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
 

Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 125 оноогоор тэргүүлж, Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС 105 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 96 оноогоор гутгаар байрт оров. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 200 оноогоор нэг, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 163 оноогоор хоёр, ОУХМ Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 147 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ.

Эрэгтэйчүүд

57 кг (19): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Болдын Түмэнцогт (Женко) 3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)

61 кг (14): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Алдар), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

65 кг (24): 1. Төмөр-Очирын Тулга (Хүч) 2. Батбаатарын Буд (Харгант цамхаг) 3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)

70 кг (28): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)

74 кг (18): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС)

79 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн) 2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч) 3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)

86 кг (7): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 3. Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс)

92 кг (16): 1. Баатарын Нямбаяр (Приус центр) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

97 кг (8): 1. Өлзийсайханы Батзул (Аврагч) 2. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Болдбаатарын Баянсүх (Аварга), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)

125 кг (12): 1. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Даян), Буянтогтохын Ганзолбоо (Хангай хүчтэн)

Эмэгтэйчүүд

50 кг (15): 1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Буяндалайн Чимгээ (Хангарьд) 3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг (9): 1. Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко) 2. Ганболдын Мөнхцэцэг (Алдар) 3. Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул (хоёул Хилчин)

55 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Батхуягийн Хулан (Аврагч) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)

57 кг (6): 1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

59 кг (9): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Сандагдоржийн Наранцэцэг (Хилчин), Пүрэвийн Отгонбаяр (Женко)

62 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Хилчин) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко)

65 кг (8): 1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Энхбаярын Цэвэгмид (Алдар), Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан уул)

68 кг (4): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар) 3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг (11): 1. Банзрагчийн Оюунсүрэн (Женко) 2. Бадрахын Одончимэг (Алдар) 3. Тамирын Оюун-Эрдэнэ (Хилчин), Найгалсүрэнгийн Загардулам (Хангай хайрхан уул)

76 кг (5): 1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс) 2. Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 3. Ганбатын Ариунжаргал (Алдар)

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(64.119.24.209) 2019 оны 07 сарын 08

70,79,86кг-мын өвгөчүүд минь та нар маань бүх юмаа хийсэн,одоо халаагаа өгвөл яасан юм бэ Дэлхийд бол та нар хурд үнэхээр дутна , уг нь өөрсдөө тэрнийгээ сайн мэдэрч байгаа даа. Мөн эмэгтэйчүүдийн 59, 62ын аваргууд гадныхантай тааруу барилддаг хурд байхгүй тэвчээр барагтайхан харагддаг дайчин биш зэргээ л давж гарах ёстой шүү

0  |  0
77(202.126.89.223) 2019 оны 06 сарын 28

ахмадын золбоо багтаа амжилт

0  |  0
Эмгэн(66.181.189.142) 2019 оны 10 сарын 16

Ахмадын дэлхийн аваргад ороход таарах багтай манайх мэдээж медаль гэх юм горьдолтгүй нь ойлгомжтой. Хамгийн өрөвдөлтэй нь дараа жил Олимпийн тоглолттой байдаг, гадаадынхан тэрэнд бэлдсэн сайхан шинэ залуучуудаа авч очиндоо, тэд нарыг харж баясах сайхан завшаан манай хөгшчүүдэд олдох нь дээ

1  |  1
одсайхан(202.126.89.60) 2019 оны 06 сарын 25

ѳнѳрѳѳ яасын бол ялагдсын байхдаа мэдэж байгаа хүн байна уу

0  |  0
зочин Доржлхавга(64.119.16.72) 2019 оны 06 сарын 25

чөлөө бөхийн улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн хэрүүл маргаангүй болсон сайн өмнө нь байнга хэрүүл зодоон болдог байлаа тэхдээ энэ удаагийн аваргууд ахмад бөхийн дэлхийн аваргад оролцоход гайгүй баг байна

1  |  1
Top