“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн дагах болон медалийн төлөө барилдаанууд боллоо.
61 кг-ын жинд манай бөх ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан.
1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдсан.
Магомедрасул Идрисов ялсаар өнөөдөр финалд Гүржийн Бека Ломтазетэй барилдах болсон билээ.
Т.Түвшинтулга Беларусын якут бөх Андрей Бекреневтэй дагах барилдаанд барилдлаа.
Барилдаан эхлээд торгууль хүлээсэн манай бөх хөл авсан ч оноо болгож чадалгүй, эхний оноогоо алдлаа. Дэвжээнээс түрүүлж гараад дахин нэг алдлаа. Торгуулиар нэг оноо нөхсөн ч цаг дууслаа. Нэгэнт ялагдаж байгаа хойно шийдсэн мэх хийгээд чадалгүй цэвэр ялагдсан нь 1-2 ялагдсанаас дээр билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ хүн чинь санаатай ялагдаж байгаа юм биш үү. Тэгж л харагдахаар барилдаж байна
ДЭЭРЭЭ ДЭЭР
Medee bichsen hun mash zov bichlee negentl onoo aldaj hojigdoj yvaa hun shiidsen meh hiigeed tsever ylagdsann 1 onoonii zoruuteigeer olbiij baigaad ylagdsanaas deershdee . Etcesiin mochid shiidsen meh hiigeed neg bol tsever ylagdaad neg bol onoo salgaad ylj surldaa manaihaan !
Зүтгэлтэй барилдаад ялагдах нь зүгээр шүү