Чөлөөт бөхийн ДАШТ: Ес дэх өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөлөө. Өчигдөр эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

61 кг:

Идрисов ДАШТ-д анх удаа оролцоод түрүүлэх шахлаа. Шигшээ барилдаанд тэр дайрсаар байсан ч Бекаг барсангүй.

1, Бека Ломтадзе (Гүрж)

2, Магомедрасул Идрисов (ОХУ)

3, Рауль Авар (Энэтхэг), Бенам Эшанпур (Иран)

79 кг:

Кайл Дейк дэлхийн хошой аварга боллоо. Өнгөрсөн жилийн ДАШТ-ий финалд тэр мөн Гасановыг ялж байлаа. Кайл Дейк ирэх жил Токиогийн олимпод оролцох бодолтой байгаа. Харин 74 кг, 86 кг-ын алинд нь орох бол? Жордан Барроуз, Дэвид Тейлор хоёр түүнд суудлаа алдахгүйн төлөө тэмцэх нь ойлгомжтой.

1, Кайл Дейк (АНУ)

2, Жабраил Гасанов (Азербайжан)

3, Гажи Набиев (ОХУ), Таймураз Салказанов (Словак)

86 кг:

Энэтхэг бөх гэмтсэн тул Хасан хоёр дахь алтан медалиа барилдалгүй авсан. Энэ жинд Иран, Энэтхэг, ОХУ, Швейцарь, Колумб, Сан-Марино улс олимпын эрх авлаа.

1, Хасан Язданишариати (Иран)

2, Дипак Пуния (Энэтхэг)

3, Артур Найфонов (ОХУ), Стефан Рейхмут (Швейцарь)

97 кг:

Дагестаны хоёр бөх алтан медалийн төлөө барилдлаа. Бүр нэг тосгон, нэг дүүргийн бөхчүүд гэж байгаа. Өмнө нь Риогийн олимп, Европын АШТ-д хоёр таарч, хоёуланд нь Садулаев ялж байжээ. Түүний дэлхийн аваргын дөрөв дэх алтан медаль.

Энэ жинд ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан улс олимпын эрх авлаа.

1, Абдулрашид Садулаев (ОХУ)

2, Шариф Шарифов (Азербайжан)

3, Кайл Снайдер (АНУ), Магомедгаджи Нуров (Македон)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tenegee(103.212.118.72) 2019 оны 09 сарын 24

Avgain ni saeteviin xoid eej sh dee xaxaxa

0  |  0
Zochin(66.181.161.80) 2019 оны 09 сарын 24

Saduliev chin Sataewiin duu bizdee

2  |  0
Top