Чөлөөт бөхийн ДАШТ: Ө.Батзул цэвэр ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн барилдаанууд эхэллээ.

97 кг-д дэлхийн чансааны 3-т бичигдэж байгаа Өлзийсайханы Батзул барилдлаа. Кыргызстаны Магомед Мусаевыг 4-4 ялсан.

Дараагийн тойрогт Ө.Батзул Казахстаны Алишер Ергалитай барилдлаа. Хэрэв энэ барилдаанд манай бөх ялбал “Токио-2020” олимпын эрхтэй болох юм. Ергали энэ жилийн Польшийн тэмцээний аварга, Азийн АШТ-ий хүрэл медальтай бөх.

Барилдаан эхлээд л казах бөх хөлд орж, шууд эргүүлээд 4 оноо авсан. Ер нь хөлд хүрье гэвэл чөлөөтэй хүрдэг бөх аж. Ийнхүү хөлд орсоор 0-6, 0-8, 0-10 манай бөхийг оноогоор цэвэр яллаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top