“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн барилдаанууд эхэллээ.
79 кг-д Доржваанчигийн Гомбодорж Хятадын Лин Зепинтэй барилдлаа. Харилцан довтолсон, оноо түүсэн барилдаанд манай бөх 11-8 ялалт байгууллаа.
Дараагийн тойрогт Словакын осет бөх Таймураз Салказановтой барилдана. Таймураз 2018 онд өсвөрийн дэлхийн аварга болж байсан бөх юм. Дан Коловын тэмцээний аварга.
Сэтгэгдэл ( 0 )