Чөлөөт бөхийн ДАШТ: Ө.Батзул ялж, Т.Түвшинтулга уналаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 21

“Нур-Султан 2019” бөхийн төрлийн ДАШТ өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн олимпын 97 кг, 86 кг, олимпын бус 61 кг, 79 кг жингийн барилдаанууд эхэллээ.

97 кг-д дэлхийн чансааны 3-т бичигдэж байгаа Өлзийсайханы Батзул барилдлаа. Кыргызстаны Магомед Мусаевтай барилдлаа. Мусаев бол чечень гаралтай, Азийн наадмын хоёр мөнгө, Тивийн аваргын алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай хашир бөх. 2012 оны олимпод 7, 2016 оны олимпод 9 дүгээр байр эзэлж байжээ.
 

Онооны харьцаа 4-4 болсон ч бүхэл оноогоор манай бөх ялж, дараагийн шатанд шалгарлаа. Дараагийн тойрогт Ө.Батзул Казахстаны Алишер Ергалитай барилдана. Ергалиг ялахад Садулаев түүнийг хүлээж байгаа.

61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга U-23 дэлхий, Европын аварга Оросын Магомедрасул Идрисовт 1-4 ялагдлаа. Дагах барилдаанд гарах эсэх нь Идрисовоос шалтгаална. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(202.179.27.165) 2019 оны 09 сарын 21

davjeen deer yah gej garch irdiin barildah gej garch irdeg bizdee.manaihan neg l itgel baihgvi garch irehiin

0  |  0
Top