Боксын ДАШТ: Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөө тоглолтын бичлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж, өчигдөр /2019.09.22/ өндөрлөлөө.

Энэ удаагийн ДАШТ-д манай найман боксчин оролцсоноос 57 кг-ын жингийн Э.Цэндбаатар л медалийн төлөө шалгаран үлдсэн.

Э.Цэндбаатар эхлээд Кыргызстаны Сейтек Уулу Мунарбекийг 5-0 (30:27, 30,27,30:27,30:27,30:27) оноогоор ялсан.

Дараа нь Унгарын Ролан Галошийг илт давуу 5-0 оноогоор ялсан. Ирландын Курт Уолкерийг 5:0 ( 30:27, 29:28,29:28,30:27,30:27) оноогоор ялж, медалийн болзол хангалаа.

Мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловттой тоглож, 0:5 (28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30) оноогоор ялагдлаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төгөс(202.131.233.10) 2019 оны 09 сарын 23

Хамаагүй илүү байж

0  |  0
Top