Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн орнуудын төрийн тэргүүн нар Бангкок хотноо байгалийн гамшгийн үр дагаврыг даван туулахад зориулсан хүмүүнлэгийн тусламж, материалын бүс нутгийн агуулахыг албан ёсоор нээжээ.
Тайландын Чайнат мужид баригдсан тус агуулахыг Тайланд, Лаос, Вьетнам, Камбож, Мьянмар зэрэг тус бүс нутгийн улс орнуудын хүн амд хүмүүнлэгийн тусламжийг шуурхай буюу байгалийн гамшиг болсноос хойш 24 цагийн дотор хүргэх боломжтой байхаар бүс нутгийн төв цэгт барьсан байна.
Бангкок хотноо болсон АСЕАН-ы 34 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаар мөн АСЕАН-ы цэргийн анагаах ухааны хамтарсан төвийг байнгын ажиллагаатай болгосон байна.
Тайландын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча эдгээр объектууд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )