Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 2.5 га газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төслийн сонгон шалгаруулалт 2016 онд зарлаж, “Ub constraction” компани шалгарсан байдаг. Гэвч тус компани өдийг хүртэл зориулалтын бусаар автомашины зогсоол байдлаар эзэмшиж байсан билээ. Тиймээс Нийслэлээс тухайн компанийн эзэмших эрхийг цуцалсан юм.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дугаартай захирамжийн дагуу тухайн 2.5 га газрын тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааныг өнгөрсөн сарын 15-29-ний өдрийн хооронд явуулсан. Тус уралдааны тэргүүн байранд “Төвшингүүд Констракшн” ХХК багийн төсөл шалгарч өргөмжлөл, 20 сая төгрөгөөр шагнуулсан билээ.
Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь 2.5 га талбайд төлөвлөж буй тохижилтыг Улаанбаатар хотын ногоон байгууламжийн босоо тэнхлэгийн гол үзэл санааг үргэлжлүүлж, одоо байгаа хашаа хайс бүхий хайрцагласан, тэгш өнцөгт огтлолцсон явган зам бүхий орчинг задлах, нийтийн нээлттэй орон зайг нэмэгдүүлэх, иргэдийн амрах зугаалах, жилийн дөрвөн улирлын онцлог байдалд тохируулан зохистойгоор ашиглах, нэн шаардлагатай автомашины дулаан зогсоол, агаар орчны хуурайшилт, бохирдол, явган болон автомашины хөдөлгөөний түгжрэл, аюултай бөгөөд төвөгтэй байдлын олон асуудлыг шийдсэн, таатай орчинг хотын төв цэгтээ бий болгохыг зорьсон байна.
Тэгэхээр зураг төслийн дагуу Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийг дараах байдлаар тохижуулах нь ээ.
Сэтгэгдэл ( 5 )
Saadni mod bytnyydig abch xayaxgvi shvv??!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Hurdlaachee! Kkk
Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Котак гэж юу юм сэтгүүлчээ...каток гээч
tegn ingene geed l....... hiigeech.... ehleech.....tov talbaigaa ydaj goe bolgooch....... ehleech.....