"Эрүүдэн шүүлт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Төрийн ордонд лхагва гарагт "Эрүүдэн шүүлт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Эрүүдэн шүүлтийн эсрэг өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой аж.

Зохион байгуулагчдын зүгээс хууль хяналтын байгууллагын зүгээс эрүүдэн шүүх , хэрцгий, хүнлэг бус, хүний эрхэм чанарт халдах зэрэг шудрага бус үйлдлийн хохирогчид notorturemongolia@gmail.com хаягаар холбогдохыг хүсчээ. "Эрүүдэн шүүлт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлэг маргааш /2019.06.26/ Төрийн ордонд 09.00-12.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top