Хотын хаа сайгүй “бүтээн байгуулалт” өрнөж байгаа бололтой. Замын тоосго, хашлага солих ажил явган хүний гарц, зам дээгүүр “төмөр сараалж” барих ажлаар үргэлжилж байна. Тэдний логик сэтгэлгээ гайхалтай. Яаж мөнгө олохоо зүүдэлж хонодог ч юм шиг... ХХI зуунд тохирох бүтээн байгуулалт, шинэлэг мэдрэмжийнх нь талаар ярих ч юм биш. Дахин дахин гайхшируулна.
Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр III, IV хорооллын төв замын голын тусгаарлах зурваст хийгээд байгаа улбар шар өнгийн, шөнөдөө гэрэлтдэг гарц манай хотод “байгуулагджээ”. Явган хүний замынхаа хажууд сараалжаа байрлуулчихсан ч байх шиг. Яахав, байж болно л доо. Магадгүй, замын урсгал, гарцыг өөрчлөх гэж байж болох юм. Гэхдээ нийтдээ тэрбум орчим төгрөгийн төсөвтэй гэх иймэрхүү “Бүтээн байгуулалт” яг юунд хэрэгтэй гэж. Тэгж сүрхий бүтээмээр байвал амбаар бариад тавьчихсан юм шиг нүхэн гарцуудаа тордож болно оо доо. Үнэндээ манай нүхэн гарцууд гэж чинээлэг айлын амбаараас дор юм бий. Энэ бүхэн тэгээд ичмээр биш гэж үү...
Сэтгэгдэл ( 1 )
Arai bishee. Xairan xorongo ingej baixiin orond mongo ustgax shaadlaga baigaa bol tsetserleg suurguuli, togloomiin talbai darildaa. Ymarch ashiggui zuil xiij bahaar nuxen gartsaa achaalal ihtei gazar nemeldee.