Үндсэн хуулийн өөрчлөлт ба Ерөнхийлөгчийн сүр хүч

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

"УИХ-ын гишүүд төслийн сурталчилгааг эх орон даяар явуулахаар шулуудаж, иргэдийн санаа бодлыг эмхэлж цэгцлэх их ажилд ханцуй шамлан ороод байгааг харж байна. Гишүүдийн мэдэгдэж байгаагаар иргэд дэмжсээр байгаа. Харин сүр хүч төгөлдөр сүүлийн Ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэх гэж буй өнөөгийн Ерөнхийлөгч хэзээ байр сууриа бүрэн илэрхийлэх бол?!"

УИХ-аар нэгэнт хэлэлцэж эхэлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсоор байр сууриа хараахан илэрхийлээгүй байна. Ажлын хэсгийн хүрээнд түүнтэй төслийн талаар санал солилцсон ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хөндөж буй асуудлаар ямарваа санал өгөөгүй, харин байгалийн баялагтай холбоотой заалтууд дээр тодорхой санал гаргасан гэх мэдээлэл бий.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвших насны босгыг 50 болгох, мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж дууссаны дараа дахин нэр дэвшихгүй байх, нэг бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх зэрэг заалтыг оруулсан ба эдгээр заалтын хэрэгжих хугацааг 2025 он байхаар тусгасан. Өнөөгийн Ерөнхийлөгчийн хувьд 2021 онд нэгэн бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусаад ээлжит сонгуульд дахин нэрээ дэвшүүлэх эрх нээлттэй гэсэн үг. Харин шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчид хамаарч байсан эрх мэдлүүдийг нэлээн хумьж буй.

Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийг болон даргыг нь Ерөнхийлөгч томилж ирснийг өөрчилж, гишүүдийн тавыг нь УИХ-аас, үлдсэнийг нь шүүгчид дундаасаа томилдог болгохоор төсөлд тусгасан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг томилох санал гаргах ба үүнийг нь Ерөнхийлөгч батламжилдаг байхаар тусгажээ. Шүүгчийн томилгоон дээр Ерөнхийлөгч батламжлахаас татгалзаж болох ч үндэслэлийг нь хуульд тодорхой зааж өгөх аж. Эдгээр өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн эрх мэдэл шүүхэд хязгаарлагдмал болно гэсэн үг. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд төдийлөн өөрчлөгдөхгүй, энэ хэвээр батлагдах юм бол хэрэгжиж эхлэх хугацаа нь 2020 оны долдугаар сарын 1-нээс байх юм. Нэг үгээр бол өнөөгийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны сүүлийн нэг жил нь Үндсэн хуулийн шинэ орчинд хамаарах нь.

Засаглал хуваах зарчим, эрх мэдлийн тэнцвэржилт зэрэг олон жил Үндсэн хуулийг тойрон ярьсан асуудлууд дээрх нэмэлт, өөрчлөлтийн төсөлд их, бага хэмжээгээр тусгагдаад байгаа нь энэ. Ерөнхийлөгчийн засаглалтай болох, эсвэл парламентыг хоёр танхимтай болгох зэрэг эрс өөрчлөлтүүдийг зарим судлаачид, улстөрчид ярьсаар ирсэн ч энэ удаад тийм “том” асуудлууд төсөлд үгүй. Гэлээ ч Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гүйлгэсгээд, ямар нэгэн мэдэгдэлгүйгээр дуугүй өнгөрүүлэх ёсгүй.  Одоогоор хуулийн төсөлд тусгагдаад буй шүүх эрх мэдлийн асуудлаар ч гэсэн ямар нэг хариу үйлдэлгүй, ядаж л сэтгэгдэлгүй өнгөрнө гэхэд итгэмгүй. Тэрбээр дуугарах цагаа  хүлээж байж ч болох.

Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг “бэлгэдэл”-ийн утга руу нь бүр дөхүүлж, эрх мэдлийг нь ихээхэн хямгадах гэж байгаа нь зөв байж болох ч нөгөө талаар бол өнөөдөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн хувьд сүр хүчинд нь “халдаж” байгаа үйлдэл... Өнгөрсөн долоо хоногт  нэгэн зэрэг 17 шүүгчийг ажлаас нь түдгэлзүүлсэн зарлиг нь үүнтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч одоогоор гарцаагүй гартаа байгаа эрх мэдлийнхээ хүрээнд эрс алхам хийлээ. Олон жил нийгмээрээ ярьж шүүж, хүлээж хүсэмжилж ирсэн шударга шүүхийн төлөө хийж буй зөв алхам ч байж болох. Энэ нь тусдаа яригдах асуудал.

Харин энэ мэт өнөөгийн эдэлж буй эрх мэдэл, сүр хүчээ илтгэсэн алхам бүрийнх нь ард цаашид нэг дөнгө нэмэгдэхээр бэлтгэгдэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Хангалттай шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулж яваа түүний эрх мэдэл, ээлжит шийдвэр бүрийнх нь ардаас “энэ бүхнийг чинь удахгүй тайраад танаад өгнө өө” гэсэн “дөнгө” зүүгдэх болж байна гэсэн үг. “Удахгүй шүү...”, “түр зуурынх шүү...” гэсэн өнгө аяс Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт биежиж ирэхээр байгаа нь түүний сүр хүчийг бүдгэрүүлэх нэг шалтгаан мөн.

Тийм учраас түүхэнд байгаагүй “том” шийдвэр гаргаж, нэгэн зэрэг бараг хориод шүүгчийн статусыг хөндсөн зарлиг нь “сүр хүчээ” сануулж байгаа алхам байж мэднэ. Өөрөөр хэлбэл, одоо яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд өгч буй хариу үйлдэл ч гэж харж болохоор байна. Мөн нөгөө  талаас нь харвал шүүмжлэл дагуулж, ийм л учраас шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс салгах ёстой гэсэн санаа бодлыг нийгэмд хүчтэй өдөөж байгааг ч анзаарч болно.  

Юутай ч эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хэвээр нь зүтгүүлэх бэлтгэлээ нэгэнт хангаад эхэллээ. Энэ зуны турш УИХ-ын гишүүд төслийн сурталчилгааг эх орон даяар явуулахаар шулуудаж, иргэдийн санаа бодлыг эмхэлж цэгцлэх их ажилд ханцуй шамлан ороод байгааг харж байна. Гишүүдийн мэдэгдэж буйгаар  иргэд дэмжсээр байгаа. Харин сүр хүч төгөлдөр сүүлийн Ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэх гэж буй өнөөгийн Ерөнхийлөгч хэзээ байр сууриа бүрэн илэрхийлэх бол?!

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
1(119.40.103.6) 2019 оны 07 сарын 02

Тогтохсүрэн яагаад ард түмний нэрийг барьж худлаа мэдээлэл өгөөд байна вэ. Ард түмэн бол давхар дээл гэгчийг бүрэн мөсөн халах л зорилготой. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд ч давхар дээлгүй байх ёстой. Угаасаа засаглал гэдэг чинь тус тус даа чиг үүрэгтэй

1  |  0
1(119.40.103.6) 2019 оны 07 сарын 02

Тогтохсүрэн яагаад ард түмний нэрийг барьж худлаа мэдээлэл өгөөд байна вэ. Ард түмэн бол давхар дээл гэгчийг бүрэн мөсөн халах л зорилготой. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд ч давхар дээлгүй байх ёстой. Угаасаа засаглал гэдэг чинь тус тус даа чиг үүрэгтэй .

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Top