Даваа гарагт Афганистаны нийслэл Кабул хот дахь батлан хамгаалах яамны ложистик төвийн дэргэд хэт даврагсдын “Талибан” бүлэглэлийн үйлдсэн халдлагыг эрс буруутгаж байна гэж Цагаан ордноос мэдэгдэв.
АНУ Афганистаны олон гэм зэмгүй иргэд, аюулгүй байдлын албаны ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан талибуудын үйлдсэн энэхүү аймшигт алан хядах ажиллагааг хамгийн шийдэмгий байдлаар буруутгаж байна. Энэ эрээ цээргүй халдлага талибууд мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө удаа дараа мэдэгдэж буй элэгт нэгт афганчуудыг үл ойшоож буйг илтгэж байна гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд онцолжээ.
Энэ сарын 1-ний өдөр Афганистаны батлан хамгаалах яамны ложистик төвийн дэргэд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 26 хүүхэд, таван эмэгтэйг оролцуулаад нийт 105 хүн хүнд шархаджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913