Талибууд Афганистаны Нангархар мужийн Жалалабад хотод тусгай ажиллагаа явуулж, алан хядагчдын “Исламын улс” бүлэглэлийн хоёр толгойлогчийг устгасан тухай Нангархар мужийн цагдаагийн албанаас мэдээлжээ.
Амиа алдсан этгээдүүд террорист байгууллагын толгой удирдагчид байжээ. Тусгай ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
2021 оны наймдугаар сард “Талибан” хөдөлгөөн Афганистаны төрийн эрхийг гартаа авсан билээ. Мөн оны есдүгээр сард талибууд түр засгийн газар байгуулж, Мохаммад Хасан Ахундыг тэргүүнээр нь томилсон юм.
Сэтгэгдэл ( 0 )