Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлыг гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжид долоодугаар сарын 1-10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх 0.3 км зам, “Хангай” хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долоодугаар сарын 15-28 хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ыг хүртэл хааж, авто замыг шинэчлэхээр төлөвлөөд буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна.

Тодруулбал, тухайн замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:8 “Хайлааст-МУБИС-Цэцэг төв”, Ч:33 “Шархад-7 буудал-Зунжин худалдааны төв”, Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрний авто бааз-Согоотын гудамж” чиглэлд дээрх хугацаанд өөрчлөлт оржээ.

Тус авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийх хугацаанд Цагдаагийн гудамжны хөдөлгөөнийг хэсэгчилж хязгаарлах тул нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчихыг Авто замын газраас анхаарууллаа.

Харин Цагдаагийн гудамжны зогсоолуудаар үйлчлүүлдэг иргэд Ногоон нуурын гудамжны Ногоон нуур, Чингэлтэй өргөн чөлөөний 32-ын тойрог, Их тойруугийн гудамжны Үндэсний шуудан, III сургууль, Хүүхдийн II эмнэлгийн зогсоолуудаар үйлчлүүлэх боломжтой юм байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top