Субир Кумар: Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах нөхцөл маш муу

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгууллаа. 


Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 35.589 нь хөгжлийн бэрхшээлтэй. Харин Монгол Улсын хэмжээнд 105.730 иргэн хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бүртгэгдсэн байна. Тэдгээр иргэдийн цөөн хувь нь “Шангрила” зочид буудлын “Wall room” танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс”-д эрхийнхээ төлөө дугарахаар  ирсэн юм. Энэ үеэр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл байгууллага, холбоод цугласан бөгөөд өөрсдийн ололт амжилт, дутагдал давуу талын талаар хэлэлцэн өнгөрүүллээ.

Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдрах нөхцөл маш муу түвшинд байдаг. Маш муу гэдэг нь таны төсөөллөөс ч илүү муу. Энэ талаар олон улсын түвшинд хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл олон улсын түвшинд Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд амьдрах нөхцөл байхгүй байна гэдгийг гадаадын зочид төлөөлөгчид дуу нэгтэй хэлж байсан юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд явахад хамгийн тохиромжтой газар зөвхөн “Шангрила” орчим юм байна” гэдгийг хүртэл тодотгосон билээ. Энэ мэтчилэн Монголд болон бусад улс орнуудад тулгамдан буй асуудлыг “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх” конгресс хурлаар ярилцлаа. Тус уулзалтад 43 орны 600 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “CBM” олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөгчид түлхүү хүрэлцэн ирсэн байв. Иймд тус байгууллагын Ирланд дахь салбарын зөвлөх М.Барней товчхон танилцуулга хийлээ. Тэрбээр “Манай байгууллага нь 100 гаруй жилийн түүхтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд хамруулан хөгжүүлэх хүртээмжтэй орчныг бий болгох зорилготой байгууллага. Хамгийн гол нь хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн уриан дор ажилладаг. Хоёр чиглэлээр голчлон барьж ажиллана. Нэг талаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, чадавхжуулах. Нөгөө талаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүх талаар нь дэмжих. Харин чадавхжуулах гэдгийг юун дээр ашиглаад байна вэ гэвэл төртэйгөө харилцаж, өөрийнхөө эрхийг хамгаалах үүднээс ямар нэгэн арга хэмжээ авна гэдгийг хэлнэ. Өөрийнхөө өмнөөс болон бусдын өмнөөс төрд нөлөөлнө гэдэг шүү дээ тэр талаараа чадавхжуулах гэдэг үгийг тайлбарладаг” гэдгийг хэллээ.

IV конгресст олон улсын зочид төлөөлөгчид өөр өөрийн орны сайн туршлагаа дэлгэсэн илтгэл тавьсан юм. Тухайлбал, Бангладеш улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал Субир Кумар Саха “Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үр дүнтэй татан оролцуулах арга зам” гэсэн илтгэл тавьсан бол  “Япон улсын хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сургалт, хөтөлбөрийн хөгжил, түүний хэрэгжилт үр дүн”-г Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ицүко Үино танилцууллаа. Гэх мэтчилэн олон орны судалгаа, арвин туршлага ундарсан өргөн цар хүрээтэй үр дүнтэй конгресс болж өнгөрсөн юм.

Конгрессын хувьд “Шангрила” зочид буудлын үүднээс эхлээд дээд зэргийн тохижилт өндөр зохион байгуулалттай арга хэмжээг зохион байгуулжээ. Илүү тодруулбал, “Wall room”-ийн гадна гадаад, дотоодын зочдыг угтах хэсэг байх ба хаалга бүрд тод шар өнгөөр ижилссэн зохион байгуулагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тав тухыг хангахаар гүйлдэх аж. Харин дотор зааланд гурван том лед дэлгэц байрлуулсан төдийгүй хоёр талд дохионы хэлний орчуулагчид хойд хэсэгт гадаад хэлний орчуулагчид байрласан байлаа. Ийнхүү Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн арга хэмжээ өрнөсөн. Энэхүү томоохон арга хэмжээнд оролцож буй төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынх юм. Төрийн болон төрийн бус байгууллагын зочдоос “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, өндөр чадамж бүхий иргэд гэдэг нь илт харагдана” зэрэг олон сайшаалын үгийг хэлж байсан билээ. Харин Монгол Улсад тулгамдаад буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх асуудлыг нэн тэргүүн чухалчлан тодруулсан юм. Иймд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэлтэй ярилцлаа.

"АЛИВАА АСУУДЛЫГ ЯРИХДАА ШИЙДЭХДЭЭ БИДНИЙГ ОРОЛЦУУЛДАГ БАЙГААСАЙ"

-Тусгай хэрэгцээтэй хүнд биеэ дааж, нийгмийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг маш чухал. Нийгмийн хүртээмж хэр байна, нийгмийн хандлага тусгай хэрэгцээтэй хүнд ямар байдаг вэ?

-Хүртээмжийн тал дээр гадаа гараад үзээрэй. Явган хүний зам дээр шон байрлуулдаг. Байрлуулсан нүхнийхээ тагийг авчихсан байдаг. Мэдээллийн хүртээмжийн хувьд яривал би өөрөө хараагүй хүн. Бусад хүмүүсийн авч байгаа мэдээллийг миний мэдээллийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн байна уу, бариал үсгээр гаргасан байна уу гэвэл харамсалтай нь үгүй. Гэхдээ сүүлийн үед гарч буй нэг дэвшил бол ярьж хэлэлцдэг болчихжээ. Тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудлыг хөнддөг болж байна. Бидэнд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол хүмүүсийн сөрөг хандлага. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт мэдлэггүй байдаг нь хамгийн том сөрөг хандлага юм. Хүмүүс үүнийг мэдээд ирвэл ядаж л хөтөч зам тавихдаа дунд нь шонгийн мод хийхгүй. Гэрлэн дохио дээр дуут дохиог суурилуулахын тулд биднээс асуудаг, ийм хандлага л бий болбол энэ нь ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт хүмүүсийн хувьд асуудалгүй болно. Бид одоо юу хүлээж байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө бусад улс орон юу хийж байна вэ гэдгээс суралцахаас гадна эерэг хандлагыг л бий болгох чухал. Аливаа асуудлыг ярихдаа шийдэхдээ биднийг оролцуулдаг байгаасай.

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлахаа больё” гэсэн уриалга гаргасан. Энэ тал дээр гаднын орнуудаас авах зүйл юу байна бэ?

-Бидний конгрессын нэр Хамт олонд нь хамруулан хөгжүүлэх гэсэн байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусгаарласнаар нийгмийн амьдралд оролцохгүй зөвхөн халамжийн хүн болж, сэтгэл санааны дарамт бэрхшээлийг үүсгэдэг гэв.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжийн асуудлыг голчлон тавьж байв. Харин олон улсын тус салбар уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг нэмэх, Засгийн газар болон төрийн, төрийн бус байгууллагуудын зүгээс ажлын байраар хангах тэднийг чадавхжуулах шаардлагатай хэмээн үзэж байлаа. Гэсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийн байдлаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр чадамжтай, харин амьдрах нөхцөл нь бүрдээгүй учир ажиллах боломж хомс  гэдгийг олж харсан талаар ярилцаж байсан юм. Монгол Улсын хэмжээнд амьдарч буй 105.730 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 92.5 хувь нь 15 ба түүнээс дээш насны иргэн байгаа юм. Үүний 21.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бол үлдсэн 78.9 хувь хөдөлмөр эрхлээгүй байна. Иймд нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн байдал хангалтгүй түвшинд байгаа аж.

“МОНГОЛ УЛСАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД АМЬДРАХ НӨХЦӨЛ МАШ МУУ”

Бангладеш улсын төлөөлөгч Субир Кумар Саха:

Монгол Улсад хөгжлийн бэрх­шээл­тэй иргэд амьдрах нөхцөл маш муу. Үндэсний музей маш гайхалтай үзвэртэй. Гэвч тэнд тэргэнцэртэй иргэдэд зориулсан цахилгаан шат хэрэгтэй. Мөн Чингис хааны морьтой хөшөө байдаг шүү дээ. Тэрийг гаднаас нь харахад л маш гоё. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар ч хүртээмжгүй. Хүртээмжийн орчныг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүлээж авч болох­гүй. Ахмад настан, балчир хүүхдэд ч хүртээмж их муу санагдсан. Заавал хөдөлгөөний бэрхшээлээр энэ бүгдийг хязгаарлахгүй” хэмээн онцолж хэлж байсан юм. Мөн Монгол орон хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдэд ээлтэй улс орон болох боломжтой эсэх талаар тодруулахад “Танай хэвлэл мэдээл­лийн байгууллагад хөгж­лийн бэрхшээлтэй хэдэн иргэн ажилладаг вэ?” хэмээн эргүүлэн асуулт тавьсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төр хувийн хэвшлийн аль ч байгууллага ажил эрхлэх боломжоор хангасан тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах нөхцөл нэг алхмаар урагшлах боломжтой гэдгийг илэрхийлж байсан юм.

"ТЭДНИЙ БОЛОМЖ НӨХЦӨЛД ТУЛГУУРЛАСАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХ АЖЛЫН БАЙРЫГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА"

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг:  

Ази, номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгрессыг энэ удаа Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн гэж үзэж байгаа. Энэхүү конгресс манай улсад болсноороо бидэнд Ази, Номхон далайн бүсийн туршлагатай орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль зүйн орчин, бидний гол бэрхшээл болсон дэд бүтцийн хүртээмж, хөдөлмөр эрхлэлтийн гэх мэт асуудалд туршлага солилцох суралцах боломж нээгдэж байгаа юм. Салбар хуралдаанаар дамжуулаад зуу гаруй олон улсын байгууллагууд ирсэн. Цаашдаа Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр ямар томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх үү гэдэг дээр хамтран ажиллах боломж бий боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлтэй дэд бүтцийг хөгжүү­лэх, мэдээллийн хүртээмжийг бүрдүү­лэх, мөн бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын салбар дундын уялдааг хангах гээд олон чиглэлд хамтарч ажилласан. Энэ ажил цаашид улам өргөжсөөр Монгол улсын хэмжээнд байгаа 105.730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт нөгөө талаараа эдийн засгийн боловсрол олгох нөхцөлүүд бүрдэх юм. Өнөөдөр хөдөлмөр эрхлэлт 20 хувьтай байгаа бол цаашид хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт 40 хувь хүртэл болгох боломж нөхцөлийг хангахын төлөө зорьж ажиллаж байна. Мөн иргэдийн хандлага өөрчлөгдөх байх гэдэгт бид найдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг хэсгийг нийгмийн амьдралд оролцох боломжийг нь бүрдүүлснээр хөдөлмөр эрхлэх ёстой, орлого олж татвар төлөх ёстой гэж үздэг. Нөгөө хэсэг нь бид хөгжлийн бэрхшээлтэй учраас халамжийн үйлчилгээ авах ёстой гэх хандлагатай байдаг. Бидний зүгээс аль болох өөрсдийнх нь боломж нөхцөлд тулгуурласан хөдөлмөр эрхлүүлэх ажлын байрыг бүрдүүлэхэд анхаарч байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USD BANK(197.210.226.248) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.45) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.45) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
USD BANK(197.210.226.45) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
henig yrid bnaa (202.55.191.130) 2019 оны 07 сарын 03

ene haltar bangedash ooriinhoo oroniig yu gej heliy be dee.tend bol ervvl hvn ch amidarhad hetsvv yduu buurai oron sh dee.yduu guilanhiliin tam daa..delhiin hamgiin yduu buurai oron ch dee..

0  |  0
Top