"Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?" сэдвээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр /2019.07.03/ илтгэл тавьсан юм. Тус арга хэмжээг “Боловсрол төвтэй улс төр” төрийн бус байгууллагаас зохион байгууллаа. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр нар дээрх төрийн бус байгууллагыг байгуулсан байна. М.Энхсайхан “Илтгэлийнхээ сэдвийн хүрээнд гурван зүйл дээр анхаарч хэлэхийг хүссэн. Нэгдүгээрт, Боловсрол төвтэй улс төр, хоёрдугаарт Монголын нийгэмд болж буй өнөөгийн үйл явцын зураглалыг гаргахыг зорьсон. Гуравдугаарт, энэ байдлаас яаж гарах вэ гэдгийг онцолсон” гэлээ. Түүний илтгэлийн гол агуулгыг хүргэж байна.
АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛ НЭГ БИШ. ГЭХДЭЭ ХҮЙН ХОЛБООТОЙ
Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улсад болсон олон үйл явдлаас хоёр том асуудлыг би онцолмоор байна. Нэг нь ардчилал, нөгөөх нь зах зээл. Энэ хоёр ойлголт өөр хоорондоо уялдаатай ч ижилхэн зүйл биш юм. Үүнийг олон хүмүүс нэг л ойлголт юм шиг ойлгодог. Шилжилтийн эхэн үед олон түмэн ардчиллаас өөр сонголт байхгүй гэдгийг ойлгодог байсан учир болж бүтэхгүй байгаа болгоноо “зах зээлийн ороо бусгаа цаг” гэж ярьдаг. Нийгэмд зах зээл рүүгээ шилжиж байгааг эсэргүүцсэн дуу хоолой ихэд сонсогддог байв. “Зах зээл бидний хүүхдүүдээс мөхөөлдсийг нь булаав” гэсэн нийтлэл гарч миний бие өмнөх нийгэмд нэг л төрлийн мөхөөлдөс иддэг байсан бол зах зээлд мөхөөлдөсний төрөл нь олширч амт нь сонголттой болсныг хэлэхэд хүрч байлаа. Өнөөдрийн өндөрлөгөөс инээдэмтэй сонсогдож байж магадгүй. Хэлэх гээд байгаа санаа нь зовлон бэрхшээл дундуур туулж байж зах зээл гэдэг ойлголт Монголд нутагшсан юм. Зах зээлийн сэтгэлгээ хэр баттай нутагшсныг өнөөдөр харах үлдэж байна.
Хойд хөрш Орос оронд ардчилал байхгүй, зах зээл байхгүй. Тиймдээ ч эдийн засгийнх нь өсөлтийн хурдац 1-2 хувиас хэтэрдэггүй. Өмнөд хөрш Хятадад ардчилал байхгүй. Гэвч хүний олонлогийн хүчээр тэнд зах зээлийн сэтгэлгээ давамгайлж байдаг. Тиймдээ ч эдийн засгийн өсөлтийн хурдац нь өнгөрсөн он жилүүдэд 7-8 хувьтай байлаа. Монгол ардчилалтай, зах зээлийн сэтгэлгээтэй явах цагт манай эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байлаа.
Тэднийг хуулбарлан дууриах шаардлага огтоос байхгүй. Ардчиллыг дарангуйлал руу чирснээр хөгжил ирэхгүй. Харин Монгол оронд зах зээлийн сэтгэлгээг гүнзгий нутагшуулбал хөгжил хурдсах болно.
НУТГИЙН ЗӨВЛӨЛ, ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ НЬ ЯВСААР МАНАН-Г ҮҮСГЭЖ БАЙНА
Хүний эрх, эрх чөлөөг хангахын хэрээр хүн амьтан болтлоо хувиа хичээгч болчихоо юу даа гэж бодох үе заримдаа гарах юм. Хүн найз нөхөд, санаа нэгтнээ хайж овог аймаглах шаардлагатай болдог. Хамгийн анхдагч томхон хэлбэр нь Нутгийн Зөвлөл байсан юм болов уу гэсэн бодол орж ирж байна. Увс, Ховд, Архангайн… цаашлаад том том жалга довны сэтгэлгээ өрнөсөн байдаг. Би овог, аймгаараа нэгдэхийг буруушаагаагүй шүү. Энэ бол байгалийн жам ёсны үзэгдэл гэдгийг хэлэх гээд байна. Сонирхлын бүлгээрээ овог аймаг болох нь ардчилсан нийгэмд байх ёстой үзэгдэл юм. Харамсалтай нь энэхүү сэтгэлгээ нам дамнасан МАНАН үзэгдлийн сэтгэлгээний суурь дэвсгэр байсан юм.
Өнөөдөр Монголын нийгэм улс төрийн намууд гэхээсээ илүүтэй нутгийн зөвлөл, бөх, уяачид, хошин шог, мото, мотоциклын холбоо зэргээр овог аймагт задарсан юм шиг санагдсан. Бүгдээрээ улс төрийн өнгө аястай учир төрөл бүрийн улс төрийн овог аймаг болсон юм шиг санагддаг.
Монголын ардчиллаас суралцах гээд Африкаас бишгүй л хүмүүс ирдэг байлаа. Тэд биднээс та нар овог аймгийнхаа зөрчлийг хэрхэн шийддэг вэ гэж асуухаар нь дотроо инээж манайд овог аймаг байдаггүй, энэ асуудлаа бараг XIII зуунд шийдчихсэн юм шиг бардам хариулт өгдөг байсан. Одоо бодох нь ээ ичмээр юм шиг. Овгийн сэтгэлгээ давамгайлж буй нийгэмд юун том улс төр ярих. Тийм юм ярьж байгаа хүмүүс бүгд тэнэг, сэтгэлгээний өвчтэй болж харагддаг.
ИРГЭД ЗАХ ЗЭЭЛ, ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТАЛААР ӨНГӨЦ ОЙЛГОЛТТОЙ БАЙНА
Онолын хувьд сонгогчид өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд буруу бодлого сонгох учиргүй хэмээдэг. Гэвч амьдрал дээр тийм биш. Орчин үеийн төрийн үндсэн үүрэг бол Эдийн засгийн бодлого байдаг. Харамсалтай нь жирийн сонгогчид зах зээл, чөлөөт худалдааны талаар тун өнгөц ойлголттой байдаг. Нүүдэлчин Монголчуудын хувьд аливаа зүйлийг тэмтэрч үзэхээс нааш юмсыг ойлгодоггүй байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй.
Бүхэлдээ гурван төрлийн буруу ойлголт, төөрөгдөл байна. Энэ төөрөгдөл нь хувийн хэвшлийн компаниудын эсрэг уулгалан дайрах хэлбэрээр илэрдэг. Зах зээл бол юуны өмнө эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр үнэ тогтохыг хэлэх бөгөөд жирийн иргэд компаниудыг үнэ ханш хөөрөгдөж байна гэж хялбаршуулан ойлгодог. Хувийн хэвшлийн компаниуд аливаа шинэ бизнесийг хийхийн тулд том эрсдэл гаргаж, ихээхэн өртөг зардал чирэгдэл болж байж үр дүнд хүрэх нэг нь байхад нөгөө хэсэг нь дампуурч байдаг. Харамсалтай нь тэдний нөр их хичээл зүтгэлийг энгийн ухамсарт ойлгон хүлээж авч чаддаггүй, хувийн хэвшлийн компаниуд нэг өдөр л том томоор ашиг хийж байгаа мэт гэнэн төсөөлөл төөрөгдөлтэй байдаг. Тиймээс хувийн хэвшлийг буруутгах, бизнес эрхэлж л байгаа бол хулгайч гэж харах буруу хэвшмэл ойлголт нийгэмд бий болдог.
Түүнийг нь популистууд хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл болгох гэж оролддог.
Өөр нэг том зөрүүтэй ойлголт бол монополийн тухай юм. Түлш шатахууны үнэ өсөхөд эрэлт, нийлүүлэлт гэхээсээ илүүтэй, компаниуд монополь байдлаа ашиглаж байна гэж сонгогчид хялбаршуулдаг. Энэ бүгдийг зах зээлд дургүйцэх төөрөгдөл гэж нэрлэж болох юм.
ШИЙДЭЛ: ПОПУЛИЗМААС ТАТГАЛЦАЖ, УЛС ТӨРИЙГ ЗАХ ЗЭЭЛТЭЙ НЬ НОМЛОДОГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
Өнөөдөр Монголд популизм оройн дээд Очирваань болчихоод байна. Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй хийрхэл. Популистууд худалч. Худал ярихдаа сэтгэл нь ч өвдөхгүй. Энэ нь “худал хэрэг зохиож, худал гэрчийн шууд зааснаар баривчилдаг” жишиг болч
Сэтгэгдэл ( 6 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Miegombogon ....Tsahiagan ....metiin novshnuudiig shorond ni hataaj hurungiig ni huraagaagui tsagt mongol nohoin oron heveeree bn.
АН-ынхан сонгууль болгоноор ард иргэдийг юм мэддэггүй болосролгүй байдлыг ашиглаж санал ач байснаа одоо л ойлгож гэнэ Ингэж худлаа ярихаа боль
Хэрэгтэн улс төр явуулаад мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаад байхад хорих хэрэгтэй ш тээ.
Solior! Tegeed ali ert 30 jiliin hugatsaa baihad hogjuuleh ni yasiin! Chinii naad medleg chin hend heregtei yum! Nudendee goo saihnii davhraa hiilgeed yavaad baihaas uls ornoo hogjuulj baih chin yasiin? Odooo chi ongorson! Heldeg yaridag uyedee buteegeegui chinii ugiig hen sonsdog yum Enhsaihan balduushaa!