Амьтан хамгаалах нийгэмлэг, олон улсын байгууллагуудын хүчин чармайлтаар Өмнөд Солонгосын Бусан хотын нохойн махны Гупо захыг хаалаа. Энд нохойг газар дээр нь нядлан, үйлчлүүлэгчдэд шинэ мах өгдөг гэдгээрээ алдартай байв. Тус захад хоригдож байсан 85 нохойг тэд сулласан байна. БНСУ-ын Засгийн газраас нохойн махны худалдаа, хүнсэнд хэрэглэхийг зогсоох кампанит ажлын эхлэл нь Гупо захыг хаасан явдал байсан юм. Энд нохойг дүүжилж, тог цохиулж, зарим үед үхтэл нь зодолдуулах зэрэг харгис аргаар нядалдаг газар байлаа.
Солонгосчууд нохойн махыг яг хэзээнээс хэрэглэж ирсэн нь тодорхойгүй ч “Гурван улсын үе”-д (НТӨ 57-668 он) хэрэглэж байсан талаар дурдсан байдаг. Эрт дээр үед нохойн махан хоолны маш олон жор байдаг байсан ч орчин үед чанаж болон шарсан хоол, шөл хийдэг болжээ.
Сөүлийн нэгэн ресторанд нохойн махаар шөл хийж байгаа нь.
Солонгосчууд нохойн махыг халууны улиралд иддэг. Учир нь бүгчим халуунд нохойн мах идсэнээр хүч тэнхээ орж, эрүүл байдаг гэж тэд үздэг.
Өмнөд Солонгост жилд 100 мянган тонн нохойн мах хэрэглэдэг.
Нохойн мах худалдаалдаг 20 мянган дэлгүүр бий.
Нохойн мах нь Өмнөд Солонгост хэрэглээгээрээ гахай, үхэр, тахиан махны дараа орж байна.
Амьтан хамгаалах байгууллагууд нохойн мах хэрэглэхийг эрс эсэргүүцдэг ч солонгосчууд “Үхэр, гахайг алж идэж болдог мөртөө яагаад нохойг идэж болохгүй гэж” хэмээн эсэргүүцдэг.
2005 онд Өмнөд Солонгосын Засгийн газраас нохойг олон нийтийн өмнө нядлахыг хориглосон. Мөн дүүжилж алахыг зогсоосон ч яг яаж нядлах ёстойг заагаагүй байна.
Өвчтэй, золбин, эмнэлгийн туршилтад ашигласан нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
Нохойн махан шөл (пошинтан (보신탕; 補身湯), кэжангүк (개장국)) нь солонгос ардын хоолонд тооцогддог.
Сэтгэгдэл ( 9 )
hunii mah uushigand ih sain,yalanguya huuhediinhi
Уламжлалт хоол нь Эзэнгүй гөлөг байхгүй шүү дээ?
Уламжлалт хоол нь Эзэнгүй гөлөг байхгүй шүү дээ?
Уламжлалт хоол нь Эзэнгүй гөлөг байхгүй шүү дээ?
And nuhuruu idej bgaatai adil!
халуун бүгчим оронд уушиг өвчлөл байхгүй нь гол шалтгаан бол нохой мах иддэгтэй холбоотой.одоо идэхээ байхаар өвчлөл ихсэх байхдаа.
болж дээ.аварсан нохдоо амьтны асрамжын газар байлгаад эзэнтэй болгохыг бодох байлгүй дээ.хөгжилтэй орнууд ийм юм билээ
Solongos Xytad Umnud aziin ornuud idehgui um baihgui shijgiin pizdanuud shuu
Ter olon ezengui nohoig tegeed yaanaa. Tenemel nohoi bolgohiin bh daa . Hen neg ni barij avaad l alaad idne yalgaagui.