ФОТО: Монгол Улсын анхны хурдны замын хөдөлгөөнийг нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил дууссан. Өнөөдөр нийслэлээс шинэ  нисэх буудал хүртэлх  32.2 км хурдны авто замыг нээлээ. Энэ зам 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, хоёр урсгал, зургаан эгнээтэй. Зорчих хэсэг нь зааглагдсан, тус бүр нь гурван зорчих зурвастай. Замын дээд хурд 100км/цаг байна.

Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд, холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.

2016 онд эхэлсэн Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай зам юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.16.89) 2019 оны 07 сарын 05

olon yum khutsalguy amia khayrlaj yaw , nisekh durtay bol ongots aw mal mini

0  |  1
дорж(202.21.124.130) 2019 оны 07 сарын 05

өө дөнгөж 100км/ ц юм уу. кк. Орон нутгийн дундаа нүхтэй овон товонтой адуу малтай 2 эгнээ зам 80км/ц бхад

0  |  0
Top