"Хурдны зам нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг ахиулах чухал ач холбогдолтой"

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Монгол Улсын анхны хурдны зам болох Улаанбаатар, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус замд хоёр урсгал, зургаан эгнээтэй, зургаан гүүр, 20 ширхэг нүхэн гарц, 49 ус зайлуулах шугамтайгаас гадна замын хяналтын камер, хурд хэмжигчийг суурилуулсан бөгөөд нийт өртөг нь 143.2 сая ам.доллар болсон юм. Хоёр урсгал, зургаан эгнээтэй, зургаан гүүр, 20 ширхэг нүхэн гарц, 49 ус зайлуулах шугамтайгаас гадна замын хяналтын камер, хурд хэмжигчийг суурилуулсан байна. Замын бүтцийн хувьд 20 см асфальтан хучилт, 20 см цементэн суурь, 20 см чулуун суурьтай. Хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцах эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой гэдгийг сануулъя.

 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШИЛД

АСАР ТОМ ТҮЛХЭЦ АВЧИРСАН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО

Хурдны замын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зэрэг хүндэт төлөөлөгчид оролцсон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ "Улсынхаа баяр наадмаас өмнө бид шинэ нисэх буудлыг ашиглалтад хүлээн авч, өнөөдөр менежментийн гэрээгээ байгууллаа. Энэ нь Монгол Улсын хөгжил дэвшилд асар том түлхэц авчирсан түүхэн үйл явдал учраас сэтгэл өндөр байна. Манай Улс өргөн уудам нутагтай ч далайд гарцгүй. Тиймээс улс орноо дэлхийд нээлттэй болгохын тулд бид агаарын тээврийг хөгжүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар манай агаарын тээвэр жилдээ нэг сая хүн хүлээж авдаг бол энэ буудал ашиглалтад орсноор жилдээ гурван сая зорчигч хүлээн авч чадна. Цаашдаа ч нисэх онгоцныхоо буудлыг өргөтгөж, таван сая зорчигчийг жилдээ хүлээн авах боломж бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн нэг тулгуур бол аялал жуулчлал. Энэ салбарыг хөгжүүлэхэд шинэ олон улсын нисэх буудал маш чухал ач холбогдолтой. Харин үүнээс хойш хийх ажил үлдсэн нь олон улсын иргэний нисэхийн сертификат авах юм. Ингэхийн тулд бид мэргэжлийн хүмүүсээ бэлтгэх ёстой. Мөн онгоц хөөрч, буухаас эхлээд дадлага сургуулилалт болон аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлууд хийгдэнэ. Мөн хамгийн чухал ажил бол хуучин нисэх буудлаа энд нүүлгэж авчрах. Эдгээр ажлаа хурдан дуусгавал удахгүй гаднын олон онгоцыг хүлээж авах боломж бүрдэнэ" гэлээ.

ШИН ХАЙМИН: ХУРДНЫ ЗАМ НЬ МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ АХИУЛАХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин энэ үеэр “Хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд ойрын жилүүдэд талуудын хэлэлцэн тохиролцсоноор Хятадын тал Монголын талд их хэмжээний хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийг үзүүлж, Монгол Улсын бүтээн байгуулалт болон ард түмний амьдралыг сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ бүх хамтын ажиллагааны том төслүүд нэг нэгээрээ бүтээн байгуулалтад байгаа. Өнөөдөр бид баяр хөөрөөр дүүрэн хуран цугларч хамтдаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хурдны замын нээлтийн ёслолыг нээж байгааг гэрчилж байна. Энэ нь Монгол Улсын анхны хурдны зам мөн хоёр талын хамтын ажиллагааны  үр дүн баярт явдал бөгөөд Хятад, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны  70 жилийн ойг тэмдэглэх том арга хэмжээний нэг нь билээ. Хурдны авто замын бүтээн байгуулалт нь Монгол Улсын дүр төрхийг сайжруулах, Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг ахиулах чухал ач холбогдолтой. Жуулчид зочдын урсгалыг нэмэгдүүлэх Улаанбаатар хотын төвөөс нисэх онгоцны буудал хүртэл явах цагийг багасгана. Энэ зам нь ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа энэ хүндтэй арга хэмжээнд оролцож байгаад талархал илэрхийлье. Мөн төслийнхөө гүн туслалцаа үзүүлсэн Монгол Улсын холбогдох салбарын хамт олон болон Хятад улсын төмөр замын дөрөвдүгээр групп болон бүтээн байгуулалтын ажилд хүчээ өргөн хөдөлмөрлөсөн та бүхэнд талархал илэрхийлье. Хятад, Монголын найрсаг харилцаа улам өргөжин тэлж, та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээсэн билээ.

Б.ЭНХ-АМГАЛАН: ЭНЭ ОНД 835.8 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ,

458.9 МЕТР ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нээлтийн үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улс хот хоорондын орон нутгийн чанартай автозамын сүлжээг өргөтгөж бүх аймгийн төвийг тосон замаар холбож нийслэл хоттой холбож дуусгах. 1000-ны замын хэвтээ тэнхлэгийн хэсэгтэй үргэлжлүүлэх зорилтыг хангах автозамын салбарын бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2019 онд улсын хэмжээнд олон улсын чанартай нийт 30 төсөл арга хэмжээнд 1549.4 км хатуу хучилттай авто зам 655.8 метр төмөр бетон гүүр мөн орон нутгийн чанартай 118 төсөл арга хэмжээний 218 км хатуу хучилттай авто зам 412 метр гүүрийн барилгын ажил гадаадын зээл тусламж улсын төсөв төр хувийн хэвшлийн төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 835.8 км хатуу хучилттай авто зам 458.9 метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал 699.7 км авто зам ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн төвүүд нийслэл хоттой холбогдож Завхан аймгийн төвийг 2020 онд холбож дуусахаар төлөвлөж байна. Сүүлийн жилүүдэд зам тээвэр хөгжлийн яамнаас авто замын барилгын ажилд анхаарч ашиглалтын хугацааг уртасгах олон улсын жишигт нийцсэн ойртсон хийц бүтэцтэй авто замыг төлөвлөж барьж байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажил болох Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй Монгол Улсын анхны хурдны авто замын хөдөлгөөнийг нээх хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.  

Авто замын бүтэц:

  • Асфальт хучилт 29 м
  • Тусгаарлах зурвас 2 м

Замын хучилтын хийц:

  • АС-16F маркийн асфальт бетон 40мм
  • AC-20C маркийн асфальт бетон 60мм
  • ATB-25 маркийн асфальт дайрга 100мм
  • Цементээр бэхжүүлсэн суурь 200мм
  • Нарийн ангилан буталсан чулуу 200мм

Төслийн захиалагч: Зам, тээврийн хөгжлийн яам

Төслийн санхүүжүүлэгч: БНХАУ-ын Экспорт-Импортын банк

Төслийн зөвлөх компани: БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК

Төслийн гүйцэтгэгч: БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэг хуучирдаггүй х(172.58.59.67) 2019 оны 07 сарын 05

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.59.67) 2019 оны 07 сарын 05

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.59.67) 2019 оны 07 сарын 05

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
taganaga(202.179.27.166) 2019 оны 07 сарын 05

i like mongolian sexy airports

0  |  0
Нямаа(202.179.25.235) 2019 оны 07 сарын 05

Өөрсдөө замаа тавчихаж чададгүй юмуу бөөснүүдээ

0  |  0
Привет (64.119.26.246) 2019 оны 07 сарын 05

ХУРЭЛСУХ ЭЭ ЭНД ТЭНД ОЧИЖ ЮМ НЭЭХ ЯАХ ВЭ ООРОО ДОРВИТОЙХОН ГАНЦ 2 Ч БОЛСОН АЖИЛ ЭХЛУУЛЭЭЧ. СУПЕР -ПОП Л ХУН ЮМ ДАА

0  |  0
Top