Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдээд байна. Баяр наадмын тасалбарыг маргаашнаас /2019.07.08/ борлуулж эхлэх юм. Наадмын тасалбарыг нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр энэ сарын 8-9-нд борлуулахаар болоод байна. Иргэдэд 6000 тасалбар, жуулчдад 3000 тасалбар борлуулахаар төлөвлөжээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ 16000, 24000 гэсэн хоёр өөр үнээр борлуулагдана.
НААДМЫН БИЛЕТ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД:
1. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар
Хаяг: Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо
Дүнжингарав худалдааны төвийн D2 блок
Холбоо барих утас: 75751200
2. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбар
Хаяг: Хан-уул дүүрэг 2 дугаар хороо
Мишээл барилгын их дэлгүүрийн баруун жигүүр Б блок
Холбоо барих утас: 75851200
3. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбар
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо
Драгон төвийн зүүн жигүүр
Холбоо барих утас: 75771200
4. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Оргил салбар
Хаяг: Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо, 6 буудалд
Оргил төвийн урд жигүүр
Холбоо барих утас: 75851300
Сэтгэгдэл ( 7 )
Наадмын нээлтийн 2 билет авая 80371617
Наадмын нээлтийн билет 3 ш захиалах 99017730
Haadmiin neeltiin2 bilet avii89988012
Наадмын билэт авья! 99239942
Naadmiin bilet avii
Eniigee tsaximaar zoxion baiguulalttai xudaldaalchij boldgui ym bxda
Энэ утасруу ярьж үзлээ загнуулдын байна юм асуусан биш мишээл төвийн утас