Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн амралтын өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай танилцжээ.
Тэрбээр энэ үеэр "Төв цэнгэлдэхэд гэрэлтүүлэг шинээр хийсэн. Бөхийн барилдаан оройтсон тохиолдолд талбай тойрсон гэрлүүд бүрэн ажиллана. Цэнгэлдэх, сурын талбайн эргэн тойрны тохижилт, зам засварын ажил хийгдсэн. Нийтийн бие засах газрын тоог нэмсэн. Төлөвлөсөн хэмжээндээ ажиллаж чадлаа. Жил жилд бага багаар л хийхгүй бол бүгдийг зэрэг хийж боломжгүй байна. Тухайлбал, цэнгэлдэхэд борооноос хамгаалах дээвэр хийж байгаа, ирэх жил бүрэн дуусна" гэв.
Цэнгэлдэхийг тойроод өнөөдрийн байдлаар долоон барилга баригдаж байна. Сурчид, наадамчдын аюулгүй байдлыг хамгаалж өнөөдрөөс барилгын ажлыг түр зогсоохоор болжээ. Наадмын талбай, машины зогсоолын талбай эрс багасч байна. Дараа дараагийн наадамд энэ том асуудал болно. Шинэ цэнгэлдэхтэй болох ажлаа шуурхайлах хэрэгтэй байгааг энэ бүхэн илтгэж байна гэж Шадар сайд ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
yagaad iim gazar zuvshuurul ogson yum bee mal aa
Buzar bulainuud aa.tsengeldeh chin hul gishgeh zai alga.
Шинэ цэнгэлдэх барих хэрэг байна уу Энэ цэнгэлдэхээ 15000суудлаарөргөтгөөд төрийн эзэмшлэээ нэмэх талаар бодсон нь илүү бусуу Оройтвол чиидэнгийн гэрэлд барилдуулна гэх юм Гурван өдөр наадаад нартай өндөрлөхөд ямар хууль зөрчигдөөдбайна вэ
Хүй 7 худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн, Монгол наадам цогцолбор барина гэж төлөвлөөд байсан юу болсон бэ. Жил бүр наадам үзэх эрхээ хязгаарлуулж байна. Одоо цэнгэлдэхийн эргэн тойронд нил барилга болоод явган хүн явахад хүртэл олон хашаатай хэцүү болсон.