"Хөвсгөл" нуурыг 7.4 их наяд ам.доллараар үнэлжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

"Монголын дөрөв" төрийн бус байгууллагаас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой "Далай ээж" олон улсын эко соёлын аяныг санаачлан зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр /2019.07.08/ "Усны эрх -Хүний эрх - Хөвсгөл нуурын хамгаалал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд найман орны 25 хуульч, судлаач оролцлоо.

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Усны эрх - Хүний эрх” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан бол Австрали улсын иргэн Төслийн ерөнхий зохион байгуулагч, ойн эко систем судлаач Грэйг Мэсон Австрали улс дахь усны эрхийн асуудлаар сонирхолтой илтгэлийг тавив. 

Тэгвэл Хөвсгөл нуурыг 7.4 их наяд ам.доллараар үнэлсэн гэдгээ Австрали улсын судлаач Амелиа Франклин эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцоллоо. Тэрбээр "Дэлхийн банк зэрэг олон улсын гаргасан мэдээллийг үндэслэж судалгаагаа хийсэн. Дэлхийн хэмжээнд байгаа нийт цэвэр усыг мөнгөн дүнгээр үнэлэх юм бол 73.4 их наяд ам.доллар гэж тооцдог. Харин Хөвсгөл нуурын цэнгэг усыг мөнгөн дүнгээр тооцвол 7.4 их наяд ам.доллар юм" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэрүүлч өвгөн(66.181.161.51) 2019 оны 07 сарын 11

Мөн ч солиорч байх шив. Хөвсгөл нуур бол мөнхийн рашаан ш дээ. Дэлхийд байтугай, сансраас үнэлээд барахгүй үнэтэй.

0  |  0
AMGALAN(202.126.89.54) 2019 оны 07 сарын 10

гадныхан манай эх орны эс ширхэг бүрийг үнэлээд сууж байх юм бид өөрсдөө тоо мэддэггүй юу ч мэдэхгүй нөхдүүд юм уу

0  |  0
Top