“Миний Монгол наадам - 2019” уралдаан зарлажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Бүгд найрамдах Польш улсад суугаа Монголчуудын баяр наадам. Монгол үндэсний баяр наадмаа олон улсад сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор “Миний Монгол наадам -2019” уралдаант шалгаруулалтыг Гадаад харилцааны яам, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-той хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Уралдаанд оролцогч хилийн чанад дахь монгол иргэд, холбоо, төрийн бус байгууллагыг шалгаруулан урамшуулах юм. “Миний Монгол наадам – 2019” уралдаанд оролцогчид нь тухайн улсдаа наадмаа амжилттай зохион байгуулж, олон хүн хамруулсан, монгол өв соёлоо сурталчилсан, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн байх зэрэг шалгуурыг тавьж буй юм. Наадам зохион байгуулсан талаарх мэдээллээ наймдугаар сарын 1-ний дотор ирүүлэх бөгөөд тус уралдааныг сүүлийн жилүүдэд Гадаад харилцааны яам уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top