Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Энэ жилийн үндэсний их баяр наадмыг сурвалжлахаар гадаадын 10 гаруй агентлагийн 30 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан Монгол Улсыг зорин ирээд байна. Тэдний зарим нь өнөөдөр /2019.07.09/ Улаанбаатар хотноо эхэлж буй Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалтад оролцож байна. 

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар "Өнөөдөр манай улсад орон орны сэтгүүлчид чуулж, өөр өөрийн орны хэвлэл мэдээллийн хөгжлийн талаар танилцуулж байгаа нь сайн хэрэг. Манай монголчууд холоос ирсэн хүний үгийг сонс гэж хэлдэг. Тийм учраас зочдодоо улс орныхоо хэвлэл мэдээллийн хөгжил, тулгамдаж байгаа асуудлын талаар ярих боломж олгож байна. Уулзалтын ажиллагаанд амжилт хүсье. Та бүхэнд баярлалаа" хэмээн уулзалтыг нээв. “Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт" МУИС-ийн Номын сангийн 502 тоотод үргэлжилж байна.
 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top