Бензиний үнэ 100-110 төгрөгөөр буурчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхэн хүртэл хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа АИ 92-95 төрлийн автобензин 100-110 орчим төгрөгөөр буураад байна.

Тухайлбал, дизелийн түлшний үнэ 45-50 төгрөгөөр, АИ 92, АИ 95 бензин 50 орчим төгрөгөөр буурчээ. Он гарснаас хойш буюу гурав, дөрөв, тавдугаар сард дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ нэмэгдсэн нь бензиний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. АИ 92 бензин гэхэд гурван удаа 180-200 төгрөгөөр нэмэгдсэн юм.

“Хэрэв цаашид зах зээлийн үнээс шалтгаалахгүй, үндэслэлгүйгээр шатахууны үнээ нэмэгдүүлсэн компанийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах болно” гэж Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаатар ярилаа.

Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ эргээд өсөх хандлага ажиглагдаж байна. Сингапурийн бирж дээрх брент маркийн газрын тосны үнэ баррель тутамдаа 64 ам.доллар байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу шатахууны үнийг зах зээлийн өсөлт, бууралттай уялдуулан тогтвортой барих талаар бүх төрлийн арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Монгол Улсын тухайд газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас авдаг бөгөөд он гарснаас хойш эхний хагас жилийн байдлаар 960 мянган тонн газрын тос импортоор авсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сарын 04-ний өдөр үнийн зөвлөл хуралдаж хэд, хэдэн зөвлөмж гаргасан юм. тухайлбал шатахууны хангамжийн олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, алслагдан бүс нутгийн шатахууны хангамжийг сайжруулах, зөвхөн ОХУ бус бусад улс орноос шатахуун импортлох боломжийг судлах, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд хяналт тавих, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл түгээх зэрэг зөвлөмж гаргасан байна.  

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(105.112.58.190) 2019 оны 07 сарын 09

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top