Улаанбаатар, Дарханы замд ноцтой осол гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 09

Улаанбаатар, Дарханы чиглэлийн замд ноцтой осол гарч, нэг хүн нас барж, долоон хүн хүнд бэртжээ. 

Осол "Бороо гоулд" алтны уурхайн давааны хажуугийн замд гарсан ба Тоёота приус маркийн автомашин Тоёота альфард маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр хүүхэд, таван том хүн бэртэж, 50 орчим насны эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй, ослын газарт амиа алдсан гэх урьдчилсан мэдээлэл байна. 

Осолдсон иргэдийг авчрахаар Улаанбаатараас онгоц очсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг шууд Гэмтэл, согог судлалын төвд хүргэхээр бэлтгэл хангаж байгаа ба осолдсон иргэдийн дунд "Торгоны зам" раллид оролцож байгаа Японы багийн гишүүд байжээ. 

ОХУ-ын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн "Торгоны зам" олон улсын авто раллид оролцогчид өнөөдөр /2019.07.09/ Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирсэн ба Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ руу гарч, уралдаанаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй яваа юм. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ээгий(66.181.161.14) 2019 оны 07 сарын 15

монголчууд нь дарханлуу яваад япончуудаа ралли гийн тусгай онгоц нь авч явсан гсн шдэээ нээх худлаа мэдээлэл тавихын

3  |  0
Zpchin(202.21.107.106) 2019 оны 07 сарын 12

UB-ees yu gej ongots ochihov dee. Ochdog bol naad galzuu jolooch nariin gargaad bga osluudad ochij hurehgui biz. Naad rallyd oroltsoj bga nisdeg tereg ochood hund japan uvchtunuudiig uursdiin emch naraaraa uzuuleh gd avj yavsan hereg

2  |  1
Зочин(202.21.109.40) 2019 оны 07 сарын 14

Еээ нөгөө приустэйгээ хар хурдаараа давхиж гүйцэж түрүүлж байгаад олон улсын тамирчдын машин руу орчиж дээ энэ приустэнгүүдийг яанаа ёстой дандаа гүйцэж түрүүлнэ дайрна

5  |  4
Top