ФОТО: Хүй долоон худгийн дэнжнээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж, Хүй мандлын дэнжнээ монгол наадам эхэллээ. 

Наадмын эхний өдрийн өглөө хурдан хязаалан насны морины уралдаан болж, 184 үрээ тоосоо өргөв. Хурдан хязаалангийн уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор хязаалан түрүүллээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар, айргийн тавт Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top