Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилготой “Дээлтэй Монгол наадам” Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. (2019.07.10).
13 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой.
Наадмын үеэр нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )