“Хамгаалагдсан ирээдүй” төслийн уралдааны шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Хүүхдэд учирч буй гэнэтийн ослыг бууруулах зорилгоор “Хамгаалагдсан Ирээдүй” төслийг МИГ даатгал компани, Албан журмын даатгагчдын холбоо санаачлан Тээврийн Цагдаагийн алба, Гэмтэл Согог Заслын Үндэсний төв, Санхүү Эдийн Засгийн Их сургууль, Даатгал Эрсдэлийн академи, Инсур ХХК, Лантуун дохио ТББ хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд эрсдлийн шалтгаан нөхцлийг бууруулахаар иргэн бүрийг уриалан 15 сая төгрөгний шагналын сантай төслийн уралдааныг зарласан бөгөөд уралдааны дүн гарч өнөөдөр шалгарсан багуудад шагналыг гардуулан өглөө.

Уг уралдаанд 200 гаруй хүн бүртгүүлэн 18 баг болон хуваагдаж 27 төслийн санаа ирүүлснээс шилдэг таван санаанд тус бүр 3 сая төгрөгний шагнал гардуулан өгсөн юм. Шилдэгээр шалгарсан төслүүдийг МИГ даатгал компани, АЖДаатгагчдын холбоо хамтран хэрэгжүүлж хүүхдэд учирч буй эрсдлийг бодитоор бууруулах зорилготой аж. Сүүлийн жилүүдэд хүүхдийн гэнэтийн ослын тоо огцом нэмэгдэж байна. Үүнээс сэргийлэхийн тулд иргэн бүрийн бодит оролцоо чухал байгааг “Хамгаалагдсан Ирээдүй” төслийг хэрэгжүүлэгчид сануулан хэллээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top