Наадам 2019: Ослын шинжтэй НЭГ дуудлага иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тээврийн цагдаагийн албан 700 гаруй алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч хөдөлгөөн зохицуулалт хийн ажиллаж байна.

Өнөөдрийн /2019.07.12/ 12:00 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 29 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй нэг дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүн гэмтэж бэртжээ. Хүй долоон худагаас хотыг чиглэлтэй замыг нэг чигийн урсгалд оруулан, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top