"Цэцэг" төвийн уулзварын хөдөлгөөнийг түр хаана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  2019 оны долоодугаар сарын 16-18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Хурд Групп” ХХК дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд  бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг 2019 оны долоодугаар сарын 13-наас 2019 оны долоодугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд засварлахаар авто замын хөдөлгөөнийг хаасан байгааг анхааруулъя. 

Харин долоодугаар сарын 13-ны өдөр хаасан Баянгол дүүргийн 4, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээнэ. 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top