Хөвсгөл, Хатгалын хооронд уулын үер буужээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

Хоёр хоногийн өмнө орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн Хатгал сум болон аймгийн төв хооронд үер бууж, хоёр талаасаа зорчиж буй машины түгжрэл үүсчээ.

Уулын ус бууж, нөхцөл байдал хүндэрсэн нөхцөлтэй байгаа бөгөөд аялагчдын хамгийн их очдог Жанхай хүрэх зам, Хөвсгөл, Хатгал хоорондын зам ийм байгааг манай сурвалжлагч мэдээлэв.

Өчигдөр /2019.07.14/ өглөөний байдлаар цагдаа болон онцгойгийнхон очиж амжаагүй байх үед иргэд хүлээцгүй, тэвчээргүй хандаж, үерийн ус руу орсноор машин тэргээ эвдэх, мөргөлдөх, эд ангиа урсгах тохиолдол нэг бус гарчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top