Наадмын өдрүүдэд 606 ээж амаржжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр буюу энэ сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ.

Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлжээ.

Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилсэн бол амралтын өдрүүдээр нартай байснаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилсон байна. Ойрын өдрүүдэд цаг агаар халуун хэвээр үргэлжлэх тул хүүхдүүд, настнууд наршихаас сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top