НМХГ: 3877 ширхэг сэтгэцэд нөлөөлдөг эмийг хуурамч жороор олгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар 62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагдсанаас Мансууруулах сэтгэц нөлөөт бүртгэл дутуу, бүртгэлгүй, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэсэн байна. 

Үүнээс 3877 ширхэг сэтгэцэд нөлөөлөх эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон долоон аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top