СХД-ийн нутгийн захиргааны байрны шав тавигдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны шинэ барилгын ажлыг Дарцаг ноёд грүпп гүйцэтгэх бөгөөд 2020 оны долоодугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүллээ. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч хүндрэл чирэгдэл багасах юм. Учир нь хэлтэс албад хол зайтай байрласнаар иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг хэлж байсан юм. Түүнээс гадна нутгийн захиргааны шинэ байранд иргэдэд зориулсан үйлчилгээнүүд байх бөгөөд хамгийн гол нь иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлж ажиллах юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top