Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 17

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар хэрэглэх хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсныг илрүүлжээ. 

18 нэрийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч устгуулахаар Нийслэлийн Зөвлөлд шилжүүлж, илэрсэн зөрчилд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн гурав дах хэсгийн 3.1 дэх заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top