Хятад, Энэтхэг хоёр улсаар хүрээлүүлж, Гималайн уулсын өвөр бэлд далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог Балба улсад өөрсдийгөө Чингисийн удмын үр сад хэмээн бахархдаг олон хүн байдаг гэдэг. Бүр бидэнтэй адилхан цагаан идээ, бас шимийн архи бэлтгэдэг айл өрхүүд ч Балбад байдаг тухай тус улсад очоод ирсэн монгол иргэн хэлж байсан юм. Хэдэн жилийн өмнө УИХ-ын Тамгын газрын нэр бүхий эрхмүүд Балба улсад айлчилж тэнд байгаа 12 сая монголчуудын төлөөлөлтэй уулзсан гэх мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл Балбад монголчууд байх учиргүй гэж хэлж яригсад бас байна.
Балба дахь өөрсдийгөө монгол гэдэгт итгэсэн хүмүүс нь үнэн хэрэгтээ 10-30 мянган жилийн өмнө Бирм, Төвөдөөс Балбад нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн гэх. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй. Харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй. Ерөөс түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Балбын уугуул ард түмэн гэдэг гэх мэдээлэл бий. Түүнчлэн хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Балбын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайллыг тогтоож чадсан. Үүнээс үүдэн Балбын уугуул ази төрхт ард түмэн гадуурхагдаж ирсэн. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Балбын ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам болсон хэмээн H.Цог-Оршихбат гэж хүн бичсэн байдаг. Чухам яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? гэхээр Америкийн судлаач С.Ж.Хангэний бичсэнээр Балбын азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус харин Балбын “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил юм. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй хэмээн өгүүлсэн байдаг.
Манай Монгол Улс, Балба Улстай 1961 оны нэгдүгээр сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын Шинэ Дели дэх ЭСЯ харилцан хавсран сууж байгаа юм.
Сэтгэгдэл ( 12 )
Монгол ш дээ. Зарим уг нь ойлгогдоно.
MANAA UNDESTEN MUN GEJ ITAL ULSIN ERDEMTEN NOTLOO BIZDEE EDVARD SHULTS 1962 OND YAGAD MANAI HARYANI HUMSUUDIG DELHIGES HASAAD BN DELHIIG EZLEJ YAVAH UED H CHANJIN NARAA ZAHIRAN ULDEEJ YAVSAN BUSUU JOOHON MEDLEGEE AHIULAA DELHIIN UNDESTEN SUDLAL NOMOND BAS BAIDAG YANDAA MANAI ORNI ESREG UUH TUUHIG N USTGAH GESEN NUHUDIIG BID YAHAV DELHII MEDEJ BAIGAA SHUU DE MONGOLIA g
Mongol turh haragdaj bndaa uug ne
Хоол нь монгол хоол санагдуулдаг.тааралдахад яг монгол төрх нүдэнд яалтгүй тусаад бдиймдаа
Baij bolomgui
Хятадын шээснүүд Монгол гэдэг нэрийг харлуулах, үгүйсгэх, баллуурдах ээлжит нэгэн явуулга байна.
Манайхны өвчин. Хаа байсан бавайсан сахалтай хазарчуудыг саяхныг болтол ураг төрөл ахан дүүс минь гээд сүйд болж байсан. Одоо энэ муусайчуудыг тэгэж гадуурхаж яах нь вэ. Зүгээр санаагаа аятайхан илэрхийлээд бас сэтгэлийг нь бодож худлаа ч гэсэн манжлах хэрэгтэй шдээ. Манай нөгөө хавийн хүмүүсийг элсүүлдэг алдартай хүүхэн хаачив?
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...
Bitgii huts. Mongolian ur sad delhiii duuuren bn.
Chini sanaa tegeed uind no ingeglj zovov hel chi.