![]()
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр зургаадугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаар 119.2 мм-т хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Дорнод аймгийн Сэргэлэн суманд +38.9 хэм, үнэмлэхүй бага температур Улаанбаатар хотын Тэрэлж орчмоор -6 хэмд хүрлээ. Салхины хурд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутгаар түр зуур 29 м/с-д хүрсэн байна.
Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламж зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс хүхэрлэг хий 2.1 дахин их, азотын давхар исэл 9.3 хувиар тус тус их байсан бол PM10 тоосонцор 7.7 хувиар бага байв.

Сэтгэгдэл ( 0 )