АНУ Ормузын хоолойг хамгаалах эвсэл байгуулж байгаа бөгөөд үүнд дэлхийн бүх улс орнууд нэгдэх боломжтой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.
АНУ Лалын Бүгд Найрамдах Иран Улсын эрх баригчдын үйлдлийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна. Далайн замыг нээлттэй байлгах үүднээс Ормузын хоолойг хамгаалах эвслийг байгуулж байна гэж тэрбээр тодруулжээ.
АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Жозеф Данфордын хэлснээр АНУ Ормузын болон Баб-эль-Мандебын хоолойд хөлөг онгоц чөлөөтэй аялах боломжийг хангах асуудлыг хэд хэдэн улстай ярилцаж байгаа аж. АНУ-ын Пентагоны тэргүүний туслах Кэтрин Уилбаргер энэхүү эвсэл Ираны эсрэг цэрэг, зэвсгийн мөргөлдөөн үүсгэх бус тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тус бүс нутагт ажиглалт хийх замаар тээврийн усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )