Xариуцлагатай нийгмийн төлөө Xараат бус сэтгүүл зүй уриатай “XХ Хөтөлбөр” энэ удаагийн дугаартаа “Босоо Монгол” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравданг зочноор урив. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт, Тост, тосон бумбын нуруу орчимд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” гэх компанийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчин, усны эх ундарга, ан амьтан, хүн ард хохирч байгаа талаар болон баян бүрдээ хэрхэн хамгаалж, тэмцэж байгаа тухай ярилцлаа.
-“Сауд гоби коал транс” гэх компани лицензээ авчихсан, үйл ажиллагаагаа эхлэх гэж байхад нутгийн иргэн Л.Сүрэнхүү гэдэг эмэгтэй хамгийн түрүүнд тэмцэж эхэлж байсан. Энэ талаар ярина уу?
-Л.Сүрэнхүү гэдэг хүн Номгоны нутагт эдэлбэр газар, өвөлжөө, хаваржаа нь байдаг нутгийн уугуул иргэн л дээ. Ганцхан өөрийн эрх ашгийн төлөө биш нутаг усыг нь сэндийчиж эмтлэх нь гэж олон сайхан хүмүүс тэмцэж, зарим нь амь насаа ч алдаж байсан гашуун түүх бий. Ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл хүү бурхан болоод удаа ч үгүй байлаа. Хоёр жилийн өмнө Сүрэнхүү нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, 38 удаа хот хооронд ирсэн байдаг юм. Энэ үед жижиг сажиг шалтгаан хэлээд шүүх хурлыг хойшлуулж буцааж байсан. Миний хувьд ажиглагчийн зүгээс хоёр гурван удаа шүүх хурал дээр нь сууж үзлээ. Хариуцагч тал дээр нь Ашигт малтмал, газрын тосны газар, Худалдаа хөгжлийн банк байсан. Худалдаа хөгжлийн банк нь “Сауд гоби коал транс” гэх компани манай банкинд маш их хэмжээний зээлтэй учир зээлдэгчээ хамгаалж оролцож байна гэсэн. Зээлдэгч болгоноо хамгаалаад шүүхдээд явна гэвэл Монголоор дүүрэн л өртэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхний цаана ямар том эрх ашиг байна вэ, ямар том эрх мэдэлтнүүд байна вэ гэдэг нь илт харагдаж байна. Хамгийн сүүлийн давж заалдах шүүх хурал дээр Батбаатар гэдэг шүүгч ажиллаж, Сүрэнхүү эгч няцаагдаж, ялагдсан.
-Шүүх хуралд ямар ямар үндэслэлээр ялагдсан юм бол?
-Ялагдсан шалтгаан нь нэгдүгээрт танд нийтийн эрх ашгийг төлөөлөх эрх байхгүй. Хоёрдугаарт, танай ногооны талбай, өвөлжөө, хаваржаа энэ лицензтэй давхцаагүй байна гэдэг шалтгаан. Гэтэл хэдэн зуун малчны эрх ашиг хөндөгдөж, ан амьтны амьдрах эрх зөрчигдөж байна шүү дээ. Дэлхийд ховордож байгаа ирвэс Тостын нуруунд л амьдардаг. Гэтэл хэвлэл мэдээлэл, цахим орчинд зуу гаруй километр үргэлжилдэг газарт ирвэс хаана л бол хаана нь амьдарчих боломжтой гэж яриад байна. Тостын нуруу зургаагаас 13 километр л үргэлжилдэг. Ай сав нь бүхэл бүтнээрээ уурхайд талхлагдах нь ойлгомжтой. Түрүүчийн Засгийн газрын үеэр Ардчилсан намын эмэгтэй гишүүд хөөцөлдөж байгаад байгалийн үзэсгэлэнт энэхүү газрыг тусгай хамгаалалттай газар болгож ард олны сэтгэл ханав шүү дээ. Тусгай хамгаалалттай газарт лиценз авна гэдэг байж боломгүй зүйл. Хууль бус ажиллагаанд Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчны яам, Кадастрын албаны эрх бүхий албан тушаалтнууд оролцоотой. Энэ хууль бус ажиллагааг таслан зогсоохын тулд нутгийн ардууд тэмцээд байгаа боловч шүүхийн асуудал дээр зогсонги байдалд орчихлоо. Олон иргэний хөдөлгөөний байгууллагууд тэмцээд эхэллээ.
-“Сауд гоби коал транс” гэх компанид лиценз олгосон газарт нь Хөвд, Хуршуут гэдэг хоёр баянбүрдтэй.
Энэ хоёр нь 11-13 километр зайтай үргэлжилдэг. Яг тэг дунд нь лицензтэй газар байгаа.
Гурван баян бүрд байсны нэг нь уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас бол хатаж ширгэсэн.
Гүний усны баян бүрд гэдэг маш ховор элемент. Хүн малгүй ундаалж байна.
-Уул уурхай явуулж байгаа энэ газар нь ямар ямар баян бүрдтэй юм, яагаад тусгай хамгаалалттай газар болсон юм гэдэг талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгье?
-“Сауд гоби коал транс” гэх компанид лиценз олгосон газарт нь Хөвд, Хуршуут гэдэг хоёр баянбүрдтэй. Энэ хоёр нь 11-13 километр зайтай үргэлжилдэг. Яг тэг дунд нь лицензтэй газар байгаа. Гурван баян бүрд байсны нэг нь уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас бол хатаж ширгэсэн. Гүний усны баян бүрд гэдэг маш ховор элемент. Хүн малгүй ундаалж байна. Гол мөрөн ойн санг хамгаалах тухай хуулиар зохицуулдаг усны эх болсон газар. Ус гэхээр л газрын гадарга дээр урсаад байдаг гол мөрөнг л ус гэж бодоод байдаг, гэтэл газрын гүнээс шүүрч байгаа ус чинь л гол мөрний эх булаг, хөрсөн доорх усны эх булаг нь юм. Заг, сухай, бүйлс, тоорой гээд дэлхийд нэн ховордсон модтой нутаг. Энэ бүхэн түүх болоод цаасан дээр л үлдэх аюул тулгараад байна.
-“Сауд гоби коал транс” гэх компани өөрийнхөө олборлолтыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хөрсний ус буюу нутгийн иргэдийн хэлдгээр зүмбэний усыг цүнхээл үүсгэж, 24 сантиметрийн диаметртэй хоёр том хоолойгоор шавхаж, мотороор эргүүлж ууршуулж байна?
-Төрийн байгууллагуудын шударга албан хаагчид байдаг бол судалгааны баг очиж шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Хөрсний доор хэдэн метрт цэнгэг ус нь байгаа юм, хэдэн метрт нэн цэвэр ус нь байгаа юм, энэ компаний ажил баянбүрдэд хэрхэн нөлөөлж байгаа юм гэдгийг үнэн зөвөөр тогтоох тал дээр мэргэжлийн байгууллагууд нь хөдөлж өгөхгүй байна. Хуулиа хэрэгжүүлдэг ёс зүйтэй улс оронд лиценз нь цуцлагдаад, байгаль орчинд онц ноцтой зөрчил учруулсан нөхцөлд нөхөн төлбөр тавьж, хариуцлага үүрүүлдэг тогтолцоотой. Дэлхий даяар улс орнууд “цэнхэр алт“ гэдэг ямар үнэ цэнтэй болж байгааг, цэнгэг усны нөөц хомсдож байгааг ойлгоод, хамгаалаад, хүчээ нэгтгээд эхэлсэн шүү дээ. Булаг шанд, ой мод, түүх соёлын өв бүхий газрууд уул уурхайд талхлагдаж байна. Үүний нэг жишээ бол Ноён уул байна. Төр 51-ээс дээш хувиа аваад хүрээлэн буй орчинд аюулгүй, байгаль дэлхийд гарз хохиролгүй, нутгийн иргэдэд хүртээмжтэй, орон нутгийн хөгжилд нэмэртэй уул уурхайн салбар байвал болж байгаа юм.
-Олборлолт хийхэд хэдий хэмжээний нөөцтэй гэдэг нь тодорхойгүйн зэрэгцээ хэвлэл мэдээллээр захиалгат нэвтрүүлэг, мэдээ цацагдаад байгаагийн цаана нь “Сауд гоби коал транс” компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байгаа, олборлолтоо хийсээр л байгаа, зүмбэний усыг шавхсаар л байгаа даа?
-Тэгэлгүй яах вэ. Яг энэ компанийн зөвшөөрөлтэй байгаа газар нь Хүрэн шанд гэдэг газар. Айлын өвөлжөө, хаваржаа байдаг. Тэр айлд 15 сая төгрөг өгье, эндээс нүүгээд өгөөч ээ гэдэг болзол тавьсан байгаа юм. Энэ мэтчилэн мөнгөөр арилжаад сурчихсан. Мэдээж тэр нутгийн уугуул иргэд үеэс үед өвлөгдөөд ирсэн газар нутгаа хэдхэн цаасаар юу гэж арилжих вэ дээ, хариуцлагагүй уул уурхайд нутаг усаа сандаачуулахгүй гээд эсэргүүцээд байж л байна.
-Дэлхийн цэнгэг усны нөөцийг хамгаалах тал дээр улс орнууд ямар ажлууд хийдэг юм бол?
-Хөвд, Хуршуутын хоёр баян бүрд нь Монголын 33 говийн нэг Хөхөлзөхийн говьд байдаг. “Дэлхийн Амьд нууруудын холбоо”-ноос цэвэр усны нөөцийг хамгаалдаг, тэмцдэг, нөхөн сэргээдэг дэлхийн 111 орон Испани Улсад тавдугаар сард чуулсан. Энэ чуулганд Монголоо төлөөлөөд “Их цааз, эргэлт” хөдөлгөөний дарга Б.Батсайхан, “Онги гол” хөдөлгөөний дарга Ц.Мөнхбаяр гуай, бид гуравт урилга ирүүлсэн боловч Мөнхбаяр гуай, бид хоёрын виз гараагүй. Нөгөө хүн маань оролцсон. Тур чуулган дээр Монгол шиг асуудал дэвшүүлж байгаа орон ховор юм байна. Яаж байгаа цэвэр усаа хадгалж үлдэх вэ, хамгаалах вэ, арвижуулах вэ, үлдээх вэ гэдгээ л ярьдаг юм байна. Манайх шиг алт, нүүрс, зэс, газрын тос, жонш гээд хамаг баялгаа ухаж цэнхэр алтны судлаа тасалдаггүй юм байна. Үүнийг сонсоод, хараад дэлхийн улс орны төлөөллүүд үнэхээр цочролд орсон. Герман улс цэвэр усны нөөцийг хамгаалахад 54 тэрбум евро төсөвлөж байхад манай улс 30 тэрбумын гадаад өртэй сууж байна шүү дээ. 29 жил хамаг л баялгаа тонн тонноор нь гадагшаа зөөгөөд байгаа хэр нь яагаад улс орон хөгжихгүй байгаа юм бэ, маш буруу тогтолцоотой байна. Ард түмний ууч, хүлцэнгүй, ноомой байдлыг ашиглаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Улсын их хурал өнөөдрийн 60 тэрбумын асуудлаараа хэрэг дэгдээгээд даргаа сольчихлоо. Ард түмнийг хуурч их хурал шударга болчихлоо гэж Үндсэн хуулиараа оролдож байна. Энэ байдлаараа дэлхийн шившиг болж байна шүү дээ. Сар гаруйн өмнө Солонгосын телевизийн мэдээгээр хүний хариуцлагагүй ажиллагаанаас болж 800 гаруй булаг шанд, гол горхи ширгэж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээ гээд Монголын төрийн далбаатай гарч байна.
-Бидний ярьж байгаа сэдэв бол зөвхөн Гурвантэсийн асуудал биш Монгол түмний хөндөх сэдэв юм. Энэ асуудалд маш олон байгууллага, хувь хүмүүс энэ сарын 29-нд Төрийн ордонд болох “Эрхэт Монгол” группээс санаачлан зохион байгуулах гэж байгаа Үндэсний хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ ирүүлж байгаа. Таныг ч гэсэн оролцохыг урьж байна.
-Оролцоно гэж бодож байна. Гадаргын усгүй, халуун ширүүн уур амьсгалтай газар хөрсний усны эх ундаргыг нүдэн дээр нь шавхаж байна. Нутгийн иргэд хариуцлагатай оролцоосой. Энэ хэлэлцүүлэг гал намжаасан ажил бүү болоосой гэж бодож байна. Бүх нийтийн амралт зугаалга, найр наадам гээд хүмүүс тарж бутарсан хойгуур Үндсэн хуулийг хэлэлцүүлж , өөрчлөх гэж байгаа нь ч учиртай. Сонгууль ч дөхөж байна. Шоу маягийн биш жинхэнэ шийдэлд хүрсэн хэлэлцүүлэг болоосой, урт нэртэй хуулиа хэрэгжүүлээсэй.
-Энэ хэлэлцүүлэгт усны инженерүүд, ургамал судлаачид, байгаль хамгаалагчид гээд бүх талын мэргэжилтнүүдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа учир үр дүнтэй хэлэлцүүлэг болох байх аа. Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Л.Сүрэнхүү: Уурхайдын үйл ажиллагааны дараа нийтдээ 30 гаруй гол горхины өнгөн хөрсний ус ширгэж татарсан
Ярилцлагын үеэр ус нутгаа хамгаалан тэмцэж байгаа Л.Сүрэнхүүтэй утсаар холбогдож зарим зүйлийг газар дээрээс нь тодруулсан юм. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт, Тост, Тосон бумбын нуруу орчимд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” гэх компаний хууль бус лицензийг цуцлах, ундны эх үүсвэр болсон баян бүрдээ хамгаалах, эх нутгаа бүрэн бүтэн байлгах гэж эхнээсээ эцсээ хүртэл тэмцэж байгаа нутгийн уугуул иргэн Л.Сүрэнхүү ийнхүү ярив.
-Нутгийн иргэний хувьд таны энэхүү тэмцэл олон түмнийг хамарсан үндэсний тэмцэл болсон. Яг бодит байдал дээр ямар байна вэ?
-2017 оны дөрөвдүгээр сараас энэ компанийн хууль бус үйл ажиллагаа нь эхэлсэн юм. Нутгийн иргэдтэй үл ойлголцох асуудал үүсээд, зөвшөөрлийг хууль бусаар олгосон гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан боловч хувь хүнийхээ хувьд ялагдсан. Энэ хооронд тэр компани бичиг баримтаа бүрдүүлээд амжсан байна лээ, ямар ч зөрчилгүй гэж яригдаж байгаа юм.
-Та хэчнээн шатны шүүхэд хандсан бэ?
-Анхан шат, урьдчилан хэлэлцүүлэг, давж заалдахаар ороод ялагдсан.
-Анх хууль ёсны бичиг баримтаа бүрдүүлээгүй байхад нь та шүүхэд хандаж байжээ?
-Тэгсэн. Анх лиценз олгодог газар Ашигт малтмал, газрын тосны газрыг шүүхэд өгсөн юм л даа. “Сауд гоби коал транс”, Худалдаа хөгжлийн банк бол гуравдагч этгээдээр оролцсон. Миний ногоо тарьдаг Хуршуутын газрыг өмчлөөд буцаагаад өгчихсөн. Тиймээс таны хувийн эзэмшилд халдаагүй, нийтийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулах нь буруу биш гэж шүүх хурал шийдсэн. Манай ногооны талбай, өвөлжөө, хаваржаа кадастрын зураг хийлгээгүй болохоор “Сауд гоби коал транс” компанийг хоосон газар дээр үйл ажиллагаа явуулж байна гэж үзсэн.
-Та хэдий хэмжээний газарт ногоо тарьдаг вэ?
-Би 2001 оноос ногоо тарьж эхэлсэн. Таван га газарт ногоо тарьдаг. Манай Хуршуут 1970-аад онд байгуулагдсан услалтын системтэй. Гурвантэс байтугай баруун бүсийн сумдыг төмс хүнсний ногоогоор хангадаг, малын тэжээл тариалдаг газар байсан. Одоо ч гэсэн 10 гаруй ногоочин ногоо тарьж байна, цэргийн анги хүнсний ногоогоо тариалж байна.
-Тантай хүсэл сэтгэлээрээ нэгдээд, нутаг усныхаа төлөө тэмцэж байгаа хэр их хүн байна вэ?
-Хөвдийн баян бүрдэд нэн ховордсон тоорой, заг, бүйлс ургадаг усны ундарга болсон газар. Хоёр баян бүрдээ хамгаалж сумын иргэд анх нийтээрээ л эсэргүүцэж байсан. Гэтэл тэр компани өндөр цалинтай ажилд авна гэж иргэдийг татах, малчдад мөнгө өгөх зэргээр сумын иргэдийг хоёр талцуулахад хүрээд байна.
-Нутгийн иргэдэд уурхайн тэсэлгээ сонсогдож байна уу, үйл ажиллагааны нөлөөлөл мэдэгдэж байна уу?
-Манай Гурвантэс сумд долоо, найман уурхай бий, түүний дөрөв нь Хөхөлзөхийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа. Уурхайдын үйл ажиллагааны дараа нийтдээ 30 гаруй гол горхины өнгөн хөрсний ус ширгэж татарсан. Яг одоо “Сауд гоби коал транс” компанийн ухаж байгаа газар Сүрэнгийн шанд гэдэг усны хагалбар газар “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ийхөн болон Х.Мандахбаяр тэргүүтэй хүмүүс ирж бичлэг хийж цахим орчинд нийтэлсэн байна лээ. Энэ үйл ажиллагаа чигээрээ үргэлжлэх юм бол Тост, Тосон бумба төдийгүй Гурвантэс сум усгүй болох аюул нүүрлээд байна.
-Та энэ асуудлаар аймаг, сумынхаа удирдлагуудтай холбогдож байв уу?
-Өө, ярилгүй яах вэ. Сум, аймаг, улс, Иргэдийн төлөөлөл, Яам тамга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх шатны төвшинд хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар ярьсан. Иргэн бидний дуу хоолой үнэгүйдэж, Монгол Улсын төрийн байгууллага шат шатандаа илжирч, ялзраад дампуурчихсан юм биш үү. Тэр ч бүү хэл Байгаль орчин, Уул уурхайн сайд ирж танилцаад ухна гэж хэлчихээд явсан гэж сонссон. Би тэр үед нь байгаагүй л дээ. Одоо гурван уурхай угаах үйлдвэр барьчихлаа. Нутгийн иргэд ямар ч амьдрах нөхцөлгүй болж байна. Цаашид яах юм, мэдэхгүй.
-Энэ сарын 29-ний өдөр төрийн ордонд “Эрхэт Монгол” группээс санаачлаад олон талын оролцоог хангасан Үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулна. Ерөнхий сайд, төрийн захиргааны бүх шатны удирдлагууд, аймгийн дарга нар, төрийн бус байгууллагууд болон иргэд оролцохоо мэдэгдсэн. Энэ хэлэлцүүлэгт ирэх боломжтой юу?
-Очно, манай сумаас нэлээд малчин очно.
-Та тэр хэлэлцүүлэгт өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлээрэй гэж урьж байна.
-Энэ хэлэлцүүлэг үр дүнтэй болох байх гэж найдаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Бүүр шантаажны мөнгөөр таргалчихсан...
Энд тэнд уурхайнууд, хятад ажилчидтай газарт очиж мөнгө салгахдаа гаргуун !!! Тийм л үнэнч шударга юм бол тэр лиценз өгсөн эх үүсвэр болох төрийн байгууллагуудтай нь яриач ! Хайгуул судалгаа хийж эрхийг нь өгөхөөс нь эхэлж тэмцээч , нэгэнт зөвшөөрөл авсан ажил хмйж бгаа компани иргэдэд ларамт үзүүлж мөнгө авах арга нь шд . Эрхийг нь өгсөн этгээдтэы нь рэмц!!!!!
MASH ZUV. XUCHEER AVCH DIILEXGUI BOL DUUGARSAN BOLGONII AMIIG XOROON GAZAR SHOROOGOO UXAJ SENDIICHIX NI BURUU BISH YUM BOL YU BURUU BOLOX YUM BE???? ULBIISUN XEREENUUDED XUUREE TAVIX GAZAR BUU OLDOG!!!
xudalaa garuud shdee.. yag l mongol ulsiin tuluu baigaach xeden xyatad xvmvvsiig daramtlaad mungu awaad alga boldog xvmvvs shdee ... bas asa awargiig baaxan gvtgesen... asa ed nariig bodwol delxiin xvn,,, ayalal zuuchilalaar zunduu xvn mongold awchiraj baigaa
iimerhuu medee hiij bhar unen bodit ym hiimer bnaa hudlaa burhas tsaashgui
Gadaadiin companudiig chdadhku bgaz tgd gants mongolrugaa hudlaa dairj bga biz hha arggui2 ene bol songuuliin ajil ym
Сонгуулийн өмнө гарж ирч хэсэг манаруулж байгаад гэв гэнэт л бүгд мөнгөө авсан гэлтэй алга болчих нь муухай юмдаа
ene hudlaa hodolgoonud bol bolih heregtei neg oorchilj baigaa ym baihgui end tend hudlaa yrij hun amitan deerelhhes oor id shidgui baagiinuud
Songuuli dohhoor l neg buleg nohduud daraagin 4 jil amidrah mongoo oloh gel demii balai ym yrial garaad ireh ymdaa neeree
Bolioo ta nar gadniihandaa noloolj chadahgui baij end tend hudlaa pop rch ywhima ta nar Dayar Mongol Hoh Mongol bulgem shigee baisan bol yu ch yrihgui demjih bailaa ta nariig bol Mongoliin ard tumen sain medne Mongotoi hunii toloo guidgiig chin
Гэнэт л хаанаас ч юм тэмцэгчид гараад ирдэг хэн нэгний захиалгыг биелүүлж Монголчуудыгаа жийж оронд нь мөнгийг нь авсан гадныхнаа оруулчихдаг худлаа гарууд
Baij bolshgui asuudal gej yrij bna hajuud n baigaa ter olon uurhai ta nariihaar baij bolohuu tgd gadniihniig toohku gants Mongol company aa shahaj gargad orond n gadniihniig oruulah gj bgaa sanaag chin medej bna