Энэ өдөр түүхэнд: Жорж Бернард Шоугийн хурц эшлэлүүдээс

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

1856 оны долоодугаар сарын 26-нд Ирландын зохиолч Жорж Бернард Шоу мэндэлжээ.  Шоу бол Нобелийн шагнал, Оскарын шагналыг хоёуланг нь хүртсэн хоёрхон хүний нэг (нөгөөх нь Боб Дилан). Ингээд түүний эшлэлийг уншицгаая.

Миний хошигнож, марзганах арга бол үнэнийг хэлэх. Үүн шиг инээдтэй зүйл дэлхийд үгүй.

Дэлхий ертөнц ажиллахгүйгээр мөнгөтэй болох гэсэн залхуучууд болон баяжихгүйгээр ажиллахад бэлэн тэнэгүүдээс бүрддэг.

Хүн төрөлхтний 2 хувь нь боддог, 3 хувь нь өөрсдийгөө боддог гэж боддог. Харин 95 хувь нь бодсоноос үхсэн нь дээр гэж үздэг.

Хэр олон хүний уур, зэвүүг хүргэж байгаагаар чинь таны хэр амжилт олсон чинь хэмжигдэнэ.

Ихэнх хүмүүс өөрсдөд нь огт хамаагүй зүйлийг сонирхдог.

Хэрэв манай хөрш өдөр бүр эхнэрээ зоддог, харин би огт зоддоггүй бол статистикийн мэдээнд бид хоёр хоёулаа эхнэрээ хоёр өдөрт нэг зоддог болж гарна.

Таныг дүүжлэх гэсэн хүслээс нь ангижруулахын тулд хүмүүсийг хааяа инээлгэж байх хэрэгтэй.

Хөгшрөх уйтгартай ч энэ бол урт наслах цорын ганц арга билээ.

Түүхээс сурах ганц зүйл бол хүмүүс хэзээ ч түүхээс юм сурч байгаагүй гэдэг хичээл юм.

Бид агаараар шувуу шиг нисэн, усан дор загас шиг сэлж сурсан юм чинь одоо газар дээр хүн шиг амьдраад сурчих юм сан.

Зул сарын баяр гэдэг бол бид хэнд ч хэрэггүй зүйлс худалдаж аваад хэзээ ч таалагдаж байгаагүй хүмүүст бэлэглэхийг хэлнэ.

Шүтлэгтэй хүн шүтлэггүй хүнээс илүү аз жаргалтай гэдэг нь согтуу хүн эрүүл хүнээс илүү аз жаргалтай гэснээс ялгаа байхгүй.

Хүн муурыг хэр ойлгож байгаагаар түүний соёлын хэмжээ танигдана.

Бид хэнтэй араар нь тавих гэж байгааг эмэгтэйчүүд шууд мэдэрдэг. Заримдаа бидний толгойд ороогүй байхад хүртэл шүү.

Хэн чаддаг вэ тэр ажилладаг, хэн чаддаггүй вэ, тэр заадаг.

Архи маш ашигтай. Өвчтөнд биш юм гэхэд эмчид байнга хэрэг болдог.

Архи бол амьдрал гэдэг мэс заслыг даван туулах өвчин намдаагч юм.

Өөрийг нь хэн ч боддоггүй эмэгтэй л юм бодож, сэтгэж чаддаг.

Тэнгэрт 978301246569987 од байгаа гэвэл тэр итгэнэ. Харин энэ сандлыг сая будсан гэвэл тэр заавал гараа хүргэж үзнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top