Чөлөөт бөх: ДАШТ-ий өмнөх шинэ чансаа (эрэгтэй)

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүнгээс гадна 2019 оны тивүүдийн АШТ болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дан Колов, Сассари, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээр дэлхийн чансааны оноо цуглуулсан юм.

Дэлхийн чансааны оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотод болсон юм. Үүний дараа чансааг шинэчлэн гаргаж есдүгээр сард Казахстаны Нур-Султанд болох ДАШТ-д хэсгийг тэргүүлэх бөхчүүдийн нэрс тодроод байна.

57 кг

1. Сулейман Атли (Турк) -  61 оноо

2. Завур Угуев (ОХУ) - 60

3. Юүки Такахаши (Япон) - 41

4. Артас Санаа (Казахстан) - 40

5. Givi Davidovi (Итали) - 40

61 кг

1. Йовлис Бонне (Куба) - 76

2. Жозеф Колон (АНУ) - 53

3. Гажимурад Рашидов (ОХУ) - 40

4. Rahul Aware (Энэтхэг) - 39

5. Бека Ломтадзе (Гүрж) - 38

8. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол) - 25

65 кг

1. Баджранг Пуния (Энэтхэг) - 78

2. Такүто Отогүро (Япон) - 60

3. Ахмед Чакаев (ОХУ) - 41

4. Селахаттин Кылычсаллаян (Турк) - 32

5. Начын Куулар (ОХУ) – 32

7. Төмөр-Очирын Тулга (Монгол) - 28

70 кг

1. Магомедрасул Газимагомедов (ОХУ) - 92

2. Адам Батиров (Бахрейн) - 40

3. Нуркожа Кайпанов (Казахстан) - 36

4. Андрей Квятковский (Украин) - 30

5. Yones Aliakbar Emamichoghaei (Иран) - 28

12. Б.Бямбадорж - 20

74 кг

1. Фрэнк ЧАМИЗО (Итали) - 86

2. Жордан Барроус (АНУ) - 79

3. Заурбек Сидаков (ОХУ) – 76

4. Автандил Кенчадзе (Гүрж) - 58

5. Бекзод Абдурахмонов (Узбекистан) - 41

79 кг

1. Кайл Дэйк (АНУ) - 60

2. Жабраил Гасанов (Aзербайжан) - 60

3. Ахмед Гажимагомедов (ОХУ) - 57

4. Alexander David Dieringer (АНУ) - 40

5. Muhammet Nuri Kotanoğlu (Турк) - 36

11. Пүрэвжавын Өнөрбат (Монгол) - 26

86 кг

1. Фатих Эрдин (Турк) - 84

2. Дэвид Тейлор (АНУ) - 80

3. Борис Макоев (Словак) - 43

4. Хассан Яздани (Иран) - 43

5. Дипак Пуния (Энэтхэг) - 42

92 кг

1. Жейден Кокс (АНУ) - 92

2. Алиреза Карими (Иран) – 59

3. Магомед Курбанов (ОХУ) - 44

4. Батырбек Чакулов (ОХУ) - 42

5. Ацүши Мацүмото (Япон) - 41

10. Б.Өлзийсайхан - 22

11. Л.Төртогтох - 20

97 кг

1. Кайл Снайдер (АНУ) – 94

2. Абдулрашид Садулаев (ОХУ) - 80

3. Өлзийсайхан Батзул (Монгол) – 54

4. Абраам Коньедо (Итали) - 49

5. Элизар Одикадзе (Гүрж) – 41

125 кг

1. Гено Петриашвили (Гүрж) – 88

2. Zhiwei DENG (Хятад) – 77

3. Таха Акгюль (Турк) - 64

4. Николоз Гвяздовски (АНУ) - 57

5. Анзор Хизриев (ОХУ) – 50

Чансааны эхний дөрвөн байрт орсон тамирчин Дэлхийн аваргын хэсэг тус бүр толгойлон барилдана. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул 54 оноогоор гуравдугаарт бичигдсэн тул ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top