Х.Баттулга: Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

Эх сурвалж: “ИНТЕРФАКС” АГЕНТЛАГ (2019.07.31)

Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын "Интерфакс"-т ярилцлага өгч,  Владимир Путиний Улаанбаатарт хийх айлчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, ОХУ-Монгол-Хятад улсуудын эдийн засгийн коридорын ирээдүйн тухай санал бодлоо хуваалцжээ.


-Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиож байна. Энэ ойг Монголд хэрхэн авч үзэж байна? Ойн баяр болох уу? Ёслолын арга хэмжээнд ОХУ-аас хэнийг урьсан бэ?

-Бид Халхын голын ялалтын 80 жилийн ойгоо орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ бол манай улсын хувьд маш чухал үйл явдал юм. Монгол, Оросын дайчид мөр зэрэгцэн, манай эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамтдаа хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй. Тэр үйл явдлыг үнэн бодитоор нь хойч үедээ хүргэх ёстой. Одоогийн байдлаар бид ОХУ-ын санхүүгийн тусламжаар Халхын гол сумыг засаж, шинэчлэх талаар ажиллаж байна. Энэ сум нийслэлээс 1000 км хол оршдог, хүн ам багатай. Бид тус сумын сургууль, эмнэлэг, цэцэрлэг, засаг захиргааны байгууллагын барилгуудыг засаж байгаа. 80 жилийн ойн баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх ёстой. Маш олон арга хэмжээ төлөвлөсөн байгаа.

-2020 оны тавдугаар сард Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалд монгол дайчид оролцох уу? Та өөрөө Ялалтын баярыг ирж үзэх төлөвлөгөө байгаа юу?

-Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох урилга Ерөнхийлөгч В.Путинээс ирсэн. Би баяртайгаар хүлээн авсан. Манай Зэвсэгт хүчин 2015 оны Ялалтын баярын жагсаалд оролцож байсан нь манай орны хувьд түүхэн үйл явдал болсон. Эх орны дайны агуу ялалтад Монгол Улсын оруулсан хувь нэмрийг хэзээ ч мартаж болохгүй. 2020 оны баярын арга хэмжээнд манай Зэвсэгт хүчин оролцох боломжтой. Орос нөхөд минь тусалж, дэмжинэ гэдэгт найдаж байна.

-Монгол Улс ОХУ-тай цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодолтой байгаа юу? Хамтарсан хээрийн сургууль хийх үү? Хоёр орны цэргийн хамтын ажиллагаа үндсэн ямар чиглэлээр хөгжиж байна вэ? Энэ хамтын ажиллагаа Монголын аюулгүй байдалд хэр чухал вэ?

-Монгол, Орос орны цэрэг-техникийн уламжлалт хамтын ажиллагаа маш өндөр түвшинд хөгжиж байгаа гэж би боддог. Манай Засгийн газар цаашдаа ч улам хөгжүүлэх бодлого баримталдаг. Хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу ОХУ-ын БХЯ-наас манай улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж олгодог. Энэ нь манай улсын батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлж, өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Бид хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ болон бусад улс оронд болдог цэргийн сургуульд идэвхтэй оролцох сонирхолтой байдаг. Энэ жил Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургууль Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд зохиогдоно.

-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөсгөх боломжийг та хэрхэн дүгнэж байна? ОХУ-ын оролцоотой дэд бүтэц, аж үйлдвэрийн том төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө байгаа юу?

-Бид стратегийн түнш орнууд. 2020 он гэхэд худалдааны эргэлтээ 2 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байна. Гэхдээ манай хоёр улс боломжоо бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй байгаа. Худалдааны 80 хувийг ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Худалдаагаа төрөлжүүлж, хамтын том төсөл хэрэгжүүлэх боломж бидэнд байгаа. Манай хоёр орны газар зүйн байдал дэд бүтцийн том төсөл хэрэгжүүлэх боломжийг олгож байна. ОХУ, Хятадын худалдааны хамтын ажиллагаа жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ хоёр орныг холбох хамгийн богино зам Монголоор дайрдаг. Тийм болохоор бид “Оросын төмөр зам” компанитай хамтран, төмөр замаа шинэчлэх, манай орныг дайран өнгөрч байгаа транзит ачааны хэмжээг нэмэгдүүлэх төсөл дээр ажиллаж байна. Мөн манай улсаас Зүүн Хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний супер сүлжээг үүсгэн байгуулах санаачилга гаргасан. ОХУ, БНХАУ, БНСУ, Японтой энэ салбарт хамтран ажиллаж байна. Эрчим хүчний хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах үндэс болох юм.

-ОХУ-Монгол-БНХАУ гэсэн нэгдсэн эдийн засгийн коридор байгуулах нь хэр үр ашигтай гэж та харж байна вэ? Монгол Улс энд ямар төсөлд оролцох сонирхолтой байгаа вэ?

-Энэ коридорыг байгуулах нь эдийн засгийн хувьд маш ирээдүйтэй. Та бүхний мэдэж байгаачлан одоо манай “Хөгжлийн зам” хөтөлбөр, Хятадын “Нэг зам, нэг бүс” санаачилгыг холбох замаар нэгдсэн эдийн засгийн коридор байгуулах ажил өрнөж байна. Мэдээж гурван орны хөгжлийн стратеги гаргах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь их хэмжээний судалгаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах асуудал. Гэхдээ манай ажил зөв чиглэлд хөдөлж байгаа.  Өнгөрсөн оны есдүгээр сард гурван орны нэгдсэн эдийн засгийн коридор байгуулах тал дээр харилцан ойлголцох тунхаг бичиг гаргасан. Гурван улсын ажлын хэсгийн идэвхтэй ажлын үр дүнд Улаан-Үд–Улаанбаатар–Тяньжинь чиглэлд төв төмөр замын коридор байгуулах талаар тохиролцоонд хүрлээ. Өнгөрсөн зургаадугаар сард Бишкект болсон гурван улсын дээд хэмжээний уулзалтаар төмөр замын шинэчлэлийг тэргүүлэх чиглэлийн төсөл гэдгийг санал нэгтэй тэмдэглэсэн. Ойрын үед энэ төслүүд хэрэгжиж эхэлнэ гэж найдаж байна. Зүүн Хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг миний бие гаргасан байгаа. Мөн ОХУ-аас Хятад руу Монголоор дамжуулан тавих байгалийн хийн хоолой барих тодорхой төслийг бид дэвшүүлсэн.

-Монгол Улс саяхан Эрхүүд болсон үерийн үеэр эхний өдрөөс нь эхлэн, хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Таны энэ санаачилга ард түмний дэмжлэгийг авсан уу?

-Хүмүүнлэгийн тусламжийг хамгийн анхнаасаа жирийн иргэд санаачилж, эхлүүлсэн юм. ЗХУ, ОХУ-д их сургууль төгсөгчдийн холбооноос зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, Төрийн байгууллагууд дэмжин оролцсон. Богино хугацаанд хүмүүнлэгийн тусламж цуглуулан, Эрхүү мужид хүргэсэн байгаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.87) 2019 оны 08 сарын 05

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
зочин(162.244.81.196) 2019 оны 08 сарын 05

Ээлжит гадны луйвар. Хол бай. Мөнгөөрөө хохирх бол хэн ч танд тусалж чадахгүй.

0  |  0
зочин(162.244.81.196) 2019 оны 08 сарын 05

Ээлжит гадны луйвар. Хол бай. Мөнгөөрөө хохирх бол хэн ч танд тусалж чадахгүй.

0  |  0
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top