Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар өнөөдөр /2019.09.03/ манай улсад албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нутаг буцлаа. Тэрбээр өчигдөр /2019.09.02/ орой манай улсад газардсан бөгөөд өнөөдөр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд 10 баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэснээр Монгол, Орос улсын харилцаа улам бүр нягт болж, нэг шат ахиж буйг хоёр төрийн тэргүүн онцолж байлаа.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсын төрийн тэргүүн Х.Баттулгыг ирэх онд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад урьсан. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Халх голын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан корфус командлагч, ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөснөөр албан ёсны айлчлал өндөрлөсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )