АЙЛЧЛАЛ: В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад урилаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүн 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийсэн юм. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх онд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад урьжээ.

Энэ талаар өнөөдөр /2019.09.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга биднийг халуун дотноор хүлээн авсанд  талархал илэрхийлье. Удахгүй нээлтээ хийх гэж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хүрэлцэн ирэх ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг ойр дотноор хүлээн авахдаа таатай байх болно" хэмээн онцолсон юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Ирэх онд болох агуу их орны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монгол Улс өргөн бүрэлдэхүүнээрээ оролцохоо илэрхийлж байна" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top